📅

2018 онд 98 иргэн эргэн төлөлтгүй төсөлд хамрагджээ

🕔 2018/12/14 18:30 325

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 2020 он гэхэд 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгоно гэж тусгасан. Энэ заалтын хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Түүний нэг Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх явдал юм. 2018 онд нийт 120 сая төгрөгийн төсөвтэй эргэн төлөлтгүй төслийг зорилтот бүлгийн 98 иргэн авсны 48 иргэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл байна. Тэд гэрээр мужаан хийх, сүү цагаан идээ боловсруулах, оёдол эсгүүр хийх, бичил засварын газар ажиллуулах зэргээр эргэн төлөлтгүй төслийг үр дүнтэй зарцуулж чадаж байна.

Аймаг орон нутгийн бодлогын түвшинд жил ирэх тус илүү олон иргэнийг энэхүү төсөлд хамруулж өрхийн үйлдвэрлэлийг дэмжихийг зорьж байна. Төсөлд хамрагдсан иргэдийн бодит үр дүн өрхийн үйлдвэрлэл зэргээс зорилтот бүлгийн иргэдэд олгож буй эргэн төлөлтгүй төслийн ирэх жилүүдэд хэрхэн хэрэгжүүлэх нь шийдэгддэг. Төсөлд хамрагдаж буй иргэдийн хувьд дараагийн жилүүдэд санхүүжилтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарвал нэн сайн байна гэдгийг онцолж байлаа.


Санхүүжилт нэмэгдэхийн хэрээр бид илүү их ажлыг хийж бидний орлого нэмэгдэх боломжтойг иргэд ярьж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна