📅

850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатр нээлтээ хийлээ

🕔 2022/07/01 09:53 681

Дахин давтагдашгүй архитектурын өвөрмөц шийдэл бүхий бүрэн цутгамал, 7 давхар барилгатай дүйцэхүйц өндөртэй 4 давхар, 850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатр нээлтээ хийлээ.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймаг орон нутгийн удирдлагууд, говь нутгийн бахархал болсон уран бүтээлчид оролцлоо.

Улаан гэрээс эхлэлтэй аймгийн Хөгжимт жүжгийн театр 91 жилийн түүхэндээ жишиг болсон шинэ театрын барилгаа ёслол төгөлдөр хүлээн авч шинэ уран бүтээлүүдээ говьчууддаа хүргэж эхэллээ.

Олон сайхан уран бүтээл шинэ тайзнаа амилан, үзэгч олныг оюуны цэнгэлд хөтөлж, говь нутгийн соёл урлаг дэлхийд түгэх болтугай.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна