ЗАР
Өмнөговьд өнгөрсөн 4 жил бол эргэж буцсан хайран 4 жил байлаа
УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Бадамгаравын Бадраа нарын сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр Даланзадгад хотын төв Ажнай талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаа УОК-ын дүрэм журмыг чандлан сахиж өндөр түвшинд зохион байгуулагдсан юм.
Нэр дэвшигчид нээлтийн үеэр ард иргэд сонгогчиддоо хандсан үгэндээ нэлээд хэд хэдэн асуудлыг онцоллоо. Тухайлбал: ...Өнгөрсөн 4 жилийг дүгнэж хэлэх юм бол эргэж буцсан хайран 4 жил байлаа. УИХ болон орон нутгийн сонгуульд Өмнөговийн ард түмэн МАН-д бүрэн итгэл хүлээлгэж их ажил хийхийг хүсч хүлээсэн 4 жил байлаа манай намын эрх барьж байх үед шийдсэн ажлуудыг үргэлжлүүлсэн бас заримыг нь гацаасан 4 жил байлаа. Өмнөговьд эргэж буцсан ажлуудаас товчхон хэлэхэд Ханги мандалын замыг орон нутгийн иргэдээс нь асуухгүйгээр өөрсдөө зөвшөөрөл өгчихөөд зогсоож жүжиглэдэг попордог, Өлзийт Цагаан дэл уулын боомтын замыг аймгийн засаг дарга нь өөрсдөө зөвшөөрлийг нь өгчихөөд зогсооно гэж ард иргэдийн сэтгэлийг хөөргөж хөдөлгөөнд уриалсан ийм 4 жил байлаа. Тост тосон бумбын асуудлыг 2016 оны 5 сард УИХ-аар тусгай хамгаалалтанд авч тэнд хүрз шороо хөдөлгөөгүй байхад 2017 онд Засгийн газар нь ,аймгийн засаг дарга нь Гурвантэс сумын засаг дарга нар нь өөрсдөө зөвшөөрлөө өгчихөөд энийгээ зогсоох гэж хоорондоо маргалдсан, ард түмнийг босгосон 4 жил байлаа. Хамгийн их улс төржсөн 4 жил байлаа гэдгийг онцлоод Өмнөговьд эв нэгдэл хэрэгтэй болохоос хэрүүл тэмцэл талцал бутрал байх ёсгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн юм. Нэр дэвшигч Б.Бадраагийн хувьд Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргаар 14 ажилласан аймгийн засаг даргаар 8 жил ажиллаж Өмнөговийн өнөөгийн үсрэнгүй хөгжлийг авч ирсэн хүн юм. Харин Д.Бат-Эрдэнийн хувьд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм. Ийнхүү Өмнөговь аймгийн Ардчилсан нам туршлагатай, зангарагтай, боловсролтой хүмүүсээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлж байна.