📅

Арваалж нь маш эмзэг аалз.

🕔 2019/06/06 13:39 10 474
Арваалж нь маш эмзэг аалз. Хүмүүс арваалжны талаар домог мэт зүйлүүд их ярьдаг ч яг үнэндээ бол худлаа байдаг.
Харахад бие томтой ч гэсэн нарийн ажиглавал бие нь асар их үсээр хучигдсэн байдаг. Энэ нь арваалжийг илүү том харагдуулдаг.

Урт, сарвагар 4 хос мөч нь түүнийг улам бүр сүртэй харагдуулна. Биеийн урт нь 5см, 4 эвэрлэг зөрсөн хошуутай. Маш хурдан, чийгэнд тэсвэргүй, хуурай орчинд илүү сайн амьдарна.

Малчид түүнийг нойтон дадуугаар цохиж, эсвэл ус цацаж холдуулдаг. Ерөнхийдөө бол ховор тааралдана. Их халуунд амьдардаг энэхүү аалз нь шөнийн амьдралтай. Шөнө үүрнээсээ гарч ан хийнэ. Түүний хошуунд ямар нэг хор байхгүй ч гэсэн барьсан амьтнаа жижиглэж иддэг. Жижиг шавьжууд, жижиг сээр нуруутан амьтнаар хооллоно.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна