📅

11 СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

🕔 2021/07/01 13:38 422
Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбар уул уурхай, хөдөлгөөнт хүн ам, газар нутгийн онцлогоо дагаж ачаалал ихтэй ажилладаг. Алслагдсан сумдын малчид, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хол бартаат замыг туулж дуудлага ихтэй байдгаас автомашин элэгдэж эвдрэх нь их.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн дэмжлэгээр аймгийн 11 сумын Эрүүл мэндийн төвд шинэ фургон маркийн автомашиныг шийдэж өнөөдөр аймгийн удирдлагууд гардуулж өглөө. Бүрэн доторлогоотой, нэмэлт үйлчилгээг хийсэн байгаа нь иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлсэн өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалт болсон юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна