📅

"Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай боллоо

🕔 2024/03/09 17:37 29
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг "Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй эмэгтэйчүүдийн 600 гаруй бүтээл дэлгэгдэж 612 үзэгчид үзэж сонирхож, зарим бүтээлүүд борлуулагдан, эдийн засгийн эргэлтэд орлоо.

Үзэсгэлэнг удирдамжид заасны дагуу 5 төрлөөр болон үзэгчдийн таашаалд нийцсэн, ивээн тэтгэгчийн шагналуудаар шалгарууллаа. Үүнд:
1.Оёмолын төрлөөр ДЗ 2-р багийн урлаач Ч.Анхбаярын бүтээл
2.Хатгамалын төрлөөр Цогтцэций сумын урлаач Н.Оюунчимэг
8-р багийн урлаач Б.Түмэндэлгэр
3.Эсгий урлалын төрлөөр Цогт-Овоо сумын урлаач Ц.Бадамжаргал
4.Гоёл чимэглэлийн урлалаар Номгон сумын харьяат Т.Энхмаа
7-р багийн урлаач О.Алтанзул
5.Шилдэг баг хамт олноор Ш.Уламнэмэх, Б.Отгонцэцэг
6.Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр Политехникийн коллежийн багш С.Баасанхүү
7.Ивээн тэтгэгчийн шагналаар Гурвантэс сумын урлаач Л.Сүрэнхүүг Үйлдвэрлэл хоршоологчдын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж, ШИЛДЭГ УРЛААЧ ЦОМ, МӨНГӨН шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Гарын ур, ухааны ур, нүдний ураа шингээсэн хөдөлмөр бүтээлээрээ оролцсон бүх ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ халуун баяр хүргэж, цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсч, та бүхнийг урлагийн тэнгэр ЯНЖИНЛХАМ бурхан өнөд ивээх болтугай.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна