📅

Өмнөговь аймаг Гурвансайхан ууланд орших "Аяга арц" үзэсгэлэнт газрын домог ийм болой

🕔 2019/08/28 13:44 4 157
Ногоон хад ба Аяга арц
Энэ бол бодит түүх билээ. Дээр цагт гэнэ. Говь Гурван сайхан уулын Зүүн сайханы зүүн үзүүрт хөндийн голд ганц ногоон хад байх ба дээд энгэрт нь нэг их баян айл байжээ. Тэднийх нэг зарцтай зарц нь өглөө эртлэн адуундаа мордож үүр цүүрээр адууг нь уячихдаг байж. Баян ноён бодож: Энэ муу золиг хэдэн адууг минь усгүй уячихаад байгаам биш байгаа ойр усгүй дээ гэж бодоод нэг өдөр сэм дагажээ. Гэтэл нөгөө залуу зарц нь адуугаа хурааж хөндийд бөөгнүүлээд нөгөө ногоон хадыг ногтоороо оосорлон татаж дороос нь ус гарган адууг нь услаад: -чамайг чүнчигноров гэж хүмүүс мэдэхгүй, намайг Заяын гэгээн гэж хүмүүс мэдэхгүй гээд тэр ногоон хадыг буцаан тавьж байхыг үзээд ноён хар хурдаар харьж: -за хө баларсан юм бид чинь эрдэм номтой Зая гэгээнийг зарц болгон байлгаж байжээ, одоо явуулалгүй болохгүй гээд, нөгөө зарцаа адуугаа хурааж унагаа уяад орж ирхэд нь ихэд дайлж идээ будаа сөгнөн, алт мөнгөн ембүү барин ингэж хэлжээ:-за гэгээнтэн минь биднийгээ өршөө юу дуртайгаа аваад ,хүссэн газраа яв да гэжээ. Ингээд тэр зарц нь явахдаа буянаа хайралсан нутагтаа тэргүүнээ үлдээе гэж малгайгаа орхисон нь малгай хад (одоо малгай хад гэж нэртэй юүдэн малгай хэлбэрийн хад байх) болж ,олон хүнд буян бологээ гэж аягаа үлдээсэн нь аяга арц болжээ. Одоо хүмүүс тэр аяга арцанд их мөргөж сүсэглэдэг хүүхэд хүсвэл хүүхэдтэй болж ,эд хөрөнгө, аз жаргал гээд бүгд биелдэг шидтэй юм гэнэлээ. Хөндийд байх ногоон хад ногтны ором мөртэйгээ одоо ч оршсоор байгаа .Олон хүн домгыг нь мэдэхгүй ч энэ бүгд байдаг билээ та бүгд энийг уншсан бол очиж үзэж болох юм. #сорускачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна