📅

ӨМНӨГОВЬ АЙМАГ, “ОЮУ ТОЛГОЙ” ХК ХАМТАРСАН ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🕔 2024/03/19 17:25 21
Өмнөговь аймаг, "Оюу толгой" ХК-ний хамтарсан орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
Ээлжит хурлаар,
✅"Оюу толгой" ХК-д ажилд орох хүсэлтэй орон нутгийн иргэд хаягийн мэдээллээ И-Монголиа системээр нотлон хавсаргах,
✅Ажилд орох хүсэлтэй иргэдийн ярилцлагад бэлтгэх сургалт зохион байгуулах,
✅"Оюу толгой" ХК-ний дунд шатны менежерүүдтэй уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөлөө.
Мөн энэхүү уулзалтын үеэр,
✅Ханбогд сумын хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг дэмжих төсөл,
✅Политехник коллежийн ажил хөдөлмөрт бэлтгэх сургалтын мэдээлэлтэй танилцлаа.
2024 оны 01 сарын байдлаар "Оюу толгой" төсөлд орон нутгийн 4414 иргэн ажиллаж байна. Үүнээс үндсэн "Оюу толгой" компанид 949 иргэн ажиллаж байгаагийн удирдах албан тушаалд 62, инженер мэргэжилтэн 28, оператор 484 , тусгай дунд мэргэжлийн 321, дадлагажигч 54 ажилтан ажиллаж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна