ЗАР
Бумбардай сувилалд бяцхан жаалууд ая тухтай амарч, чийрэгжиж байна.


Энэ 10 хоногийн сувилалыг Өнө-Орших ӨЭМТ-ийн НЭМТ-ийн ажилтан Э.Амаржаргал хүүхдүүддээ хариуцаж өглөө 9:00-15:00 цаг хүртэл УЗХ, ХГБЗХГ, БОЭТ, ЭМГ-ын холбогдох удирдлага, мэргэжилтэнгүүдтэй хамтран ажиллаж 1 дүгээр ээлжийн сувилалыг амжилттай зохион байгууллаа. Сувилалын үйл ажиллагаа, үр дүнтэй болж эцэг эхчүүд сэтгэл өндөртэй байлаа.
10 хоногийн “Бумбардай” сувилалын үр дүнд:
10 сартай Батмэнд хүү 410 грамм
1 ой 2 сартай Болор-Эрдэнэ 450 грамм жин нэмсэн үзүүлэлт гарлаа.
Энэхүү арга хэмжээний үеэр Даланзадгад сумын Засаг даргын орлогч Э.Мөнхболор, холбогдох мэргэжилтэн нар сувилалын үйл ажиллагаатай танилцаж, үр дүн, эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонсч, сувилалд хамрагдсан хүүхдүүдэд амин дэм, витамин гардууллаа.
Даланзадгад суманд анх удаа үйл ажиллагаа эхлүүлсэн “Бумбардай” сувилалд эцэг эхчүүд сэтгэл ханамж өндөр байгаагаа илэрхийлж, энэхүү сувилалын ээлжинд хамтран ажилласан аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ, Өнө-Орших ӨЭМТ, УЗХ, ХГБХГ болон сувилалд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд Э.Амаржаргал эмчдээ Даланзадгад сумын Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олны зүгээс талархал илэрхийлье. Өнөөдрөөс "Шим билэг" ӨЭМТ-ийн хүүхдүүд сувилалдаа хамрагдаж эхлэсэн байна.
