📅

Даацын шуудайны оёдлын үйлдвэр нь сардаа 5 - 6 мянган шуудайг нийлүүлэх боломжтой

🕔 2019/08/02 00:21 2 579
"Их шанхын дугант" ХХК нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь 2018 оноос эхлэн даацын шуудайг үйлдвэрлэжээ. Хийсэн даацын шуудайгаа "Оюу толгой" ХХК-д нийлүүлдэг ажээ. Энэхүү оёдлын үйлдвэр нээгдсэнээрээ орон нутгийн иргэдийн тодорхой хувийг ажлын байраар хангаж байгаа юм. Даацын шуудайны оёдлын үйлдвэр нь эхний ээлжинд сардаа 5 - 6 мянган шуудайг "Оюу толгой" ХХК -д ханган нийлүүлэх боломжтой гэнэ. Энэхүү оёдлын үйлдвэр нь 20 орчим ажилчидтай бөгөөд эдгээр ажилчид бүгд Манлай сумын иргэд юм.
Өмнөговь аймгийн ЗДТГ болон "Оюу толгой" ХХК-ийн Хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос эхлэн 14 нэр төрлийн бараа үйлчилгээг зөвхөн Өмнөговь аймгийн ААН-ээс авах шийдвэрийг гаргажээ. Энэ хүрээнд "Оюу толгой" ХХК нь орон нутгийн ААН-үүдийн дунд тендэр зарлаж, үүний үр дүнд "Их шанхын дугант" ХХК шалгаран ийнхүү үйл ажиллагаагаа эхэлж байна.

Ш.Оюун-Ухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна