ЗАР
Интермед эмнэлэг Цогтцэций суманд салбар клиникээ нээлээ
🕔 2022/06/28 10:08 1 377

Интермед эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Өмнөговь аймгийн иргэдэд олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор Цогтцэций сумын Цэций хороололд өөрийн салбар клиникээ 06 сарын 27-ны өдөр албан ёсоор нээлээ.
Интермед-Цогтцэций клиникт Дотор (уушги, хоол боловсруулах), Хүүхэд, Эмэгтэйчүүд, Урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, Дүрс оношилгоо (хэт авиан оношлогоо, рентген зураг), Лабораторийн шинжилгээ, Өдрийн эмчилгээ, Сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
“Интермед – Цогтцэций” салбар клиникт Интермед эмнэлэгт мөрддөг үндэсний болон олон улсын бүхий л стандарт, журмуудыг хэрэгжүүлж Интермед төв эмнэлэгтэй ижил түвшний чанар, стандартын үйлчилгээг үзүүлэхээс гадна цахим системээр холбогдож оношийн баталгаажилт, нарийн мэргэшлийн зөвлөгөөг цахимаар авах боломжтой юм.
Мөн Интермед төв эмнэлгээсээ 20% хөнгөлөлттэй үнээр үзлэг, үйлчилгээ авах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгох юм.скачать dle 12.0
Санал болгох
Санал асуулга
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Цаг агаар
Валютын ханш
| Уншиж байна |





































































































