📅

”Эрдэнэс Тавантолгой” ХХК нь 2024 онд 9 удаа Биотехникийн арга хэмжээг хийнэ

🕔 2024/03/01 18:03 18
ЗЭРЛЭГ АМЬТДАД ЗОРИУЛАН БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 150 БООДОЛ ӨВСИЙГ БАЙРШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ. 🦌🌾Өмнөговь аймаг Цогтцэций сумын засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Зэрлэг ан амьтанд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх 2024 оны ажлын төлөвлөгөө”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий 2024 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ий дагуу Цогтцэций сумын Сийрст багийн “Хангинахын Хад” 100 боодол, Билгэх багийн “Унаган хайрхан” 50 боодол өвсийг уулын ар өвөр, бэл, хажуу орой, эргэн тойронд өвсийг хээрийн зэрлэг амьтдад зориулан гэрээт туслан гүйцэтгэгч “Нормаунт” ХХК, “Кэй Эй майнинг” ХХК хамтран тараан байршуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. 

Уг ажилд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн Байгаль орчны мэргэжилтэн Б.Онон, Н.Борхүү, Т.Нацаг “Нормаунт” ХХК 11 ажилтан, “Кэй эй майнинг” ХХК 7-н туслах ажилтнууд 2024.02.25-ны өдөр ажиллалаа.

”Эрдэнэс Тавантолгой” ХХК нь 2024 онд Биотехникийн арга хэмжээг нийт 9 удаа зохион байгуулахаас 2 дахь удаагийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Байгаль орчин, усны бодлогын хэлтэсскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна