📅

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМАН ДАХЬ ТӨМӨР ЗАМЫН МСҮТ-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

🕔 2021/09/04 09:51 564
Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь төмөр замын мэргэжил сургалтын төвийн нээлт амжилттай болж өндөрлөлөө.
Шинэ төмөр замын төслүүд эрчимтэй хэрэгжиж буй энэ цаг үед төмөр замын нарийн мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа. Нээлтийн үеэр Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Манай компани боловсон хүчний нөөц хэрэгцээгээ сүүлийн 30 жилээр тодорхойлсон. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад ойрын 2-3 жилийн хугацаанд 2000-3000 шинэ ажлын байр, боловсон хүчний хэрэгцээ байна” хэмээн онцолж нийгмийн хэрэгцээ шаардлагыг дагаад өөрсдийн гараар барьж буй төмөр замын дээр эхний ажил дээр гарах нийт оюутнуудад сурлагын өндөр амжилтыг хүслээ. 
Тус МСҮТ нь 2021-2022 оны хичээлийн жилд өртөөний жижүүр, төмөр замын замчин, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин, вагон үзэгч, засварчин, ачаа вагон хүлээлцэгч зэрэг зургаан ангид 240 гаруй суралцагчийг элсүүлээд байна. скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна