📅

Өмнөговь аймаг

🕔 2018/05/05 05:25 2 688
Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаарааБНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойдталаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршино.Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Монгол улсынхэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй ба хүн амын суурьшилсийрэг.
Газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том аймаг юм. Аймгийн нутагнь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар далайн түвшнээс дээш 1300-1600 мөндөрт оршино.
Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурвансайхан, Сэврэй, Ноёнбогд, Номгон,Тост, Нэмэгт, Алтанауул, Гилбэнт зэрэг д.т.д 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нуруудболон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 кмөргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдартих говиуд бий.
Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэрбүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуунрашаан устай.
Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулууннүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан баутаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна