📅

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БОЭТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧДЫН БАГ МАЛЧНЫ ХОТОНД МЭС АЖИЛБАР ХИЙЖ, ЭХИЙН АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ

🕔 2024/01/29 17:13 244

2024 оны 1 дүгээр сарын 27-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багаас 20-21 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйн эхэс ховхрон, доош их хэмжээний цус алдлаа гэсэн дуудлага ирсний дагуу Өмнөговь аймгийн БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Э.Энх-Эрдэнэ, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Х.Оюунсувд, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхдэлгэр, мэс заслын сувилагч Ц.Санчирбаяр, түргэн тусламжийн жолооч П.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ.
20-21 долоо хоногтой жирэмсний хожуу хугацааны бүрэн бус зулбалт, эхэс ховхролт, тархмал хордлогот бахуу оноштой жирэмсэн эхийн биеийн байдал хүнд, 1600 мл цус алдсан байсан тул гэрт нь яаралтай мэс ажилбарт оруулж, амь нас, эрүүл мэндийг нь авран хамгаалж чадсан байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна