📅

Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо

🕔 2024/03/03 17:45 25
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэжээ. Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарав.

Улс болоод өмнийн говийн нэрийг спортын дэвжээнд өндөрт өргөж яваа Д.Багахүү начиндаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна