ЗАР
"Цэцийн ээжүүд клуб" нийгэмд зѳв үйлсийг түгээсээр
Гэр бүлээ дагаж говьд ирж суурьшсан олон бүсгүйчүүдийн нэг болох казак бүсгүй С. Каламкас 2010 онд Цогтцэций суманд ирж амьдарч байна. Түүний хань уул уурхайн салбарт монгол орны өнцөг булан бүрээс ирж ажиллаж байгаа залуусын нэг. Каламкас бүсгүй таньж мэдэх хүнгүй суманд анх ирж байсан цаг үеэ бодвол одоо Цэций нутгийнханд хэдийнээ танигджээ. Олон бүсгүйчүүд, ээжүүдийг нэгтгэн “Цэцийн ээжүүд клуб”-ыг нээсэн цагаас хойш түүнд зүгээр суусан цаг мөч бараг л үгүй. Олон нийтийн ажилд эмэгтэйчүүдээ уриалж, нийгэмд эерэг хандлагыг түгээхээр зорьж явна.
“Цэцийн ээжүүд клуб” зөвхөн ээжүүд гэлтгүй хүүхэд багачууд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн, тэдний дуу хоолойг нийгэмд яаж эерэгээр зөв хүргэх тал дээр анхаарч ажилладаг ТББ ажээ. Тэд уурхайчин залуусын ар гэрийн бүсгүйчүүдийг ажил орлоготой болоход нь дэм өгч, бизнес хийх сэдлүүдийг бий болгож хамтран ажиллаж багагүй үр дүнд хүрчээ. Төрөл бүрээр сургалт үйл ажиллагаа явуулж ирсэн тус клубийн танхимаас олон ээжүүд санаа сэдэл авч хувийн бизнес хийж, ажлын байр бий болгон амжилттай ажиллаж байна.Ингээд “Цэцийн ээжүүд клуб” ТББ-ын тэргүүн С. Каламкастай ярилцсанаа хүргэе.
-Уул уурхайд ажиллаж байгаа гэр бүлээ дагаж суманд шилжиж ирж суурьшина гэдэг зарим залуу гэр бүл, бүсгүйчүүдийн хувьд амаргүй шийдвэр байх. Анх Цэций нутагт хэдэн онд ирж байв?
-Амаргүй байлгүй яах вэ. Цогтцэций суманд анх 2010 онд ирсэн. Ялангуяа эмэгтэйчүүд бид гэр бүлийн бүрэн бүтэн байдал, үр хүүхдүүдтэйгээ, халуун ам бүлээрээ амьдархаар уурхайд ажиллаж байгаа эр нөхрөө дагаж говьд ирж амьдарч байна. Энд байгаа ихэнх эмэгтэйчүүд маань хийж байсан ажил, тодорхой хэмжээний бизнес гээд бүхий л зүйлсээ орхиод гэр бүлээ гэж энд амьдрах сонголтыг хийж ирсэн байдаг. Би тэдний л нэг. Эхэндээ амаргүй байсан. Суманд анх ирж амьдарна гэдэг хэцүү байсан. Анх ирж байсан цаг үеэ бодвол одоо сайхан байна.
-Эмэгтэйчүүдийн хувьд ямар нэгэн тулгардаг асуудал байна уу?
-Гол бэрхшээл ажлын байр. Уул уурхайг дагаад Цогтцэций суманд хүн амын бөөгнөрөл их болжээ. Хамгийн гол тулгамдаж байгаа асуудал ажлын байр байдаг. Энд эмэгтэйчүүдэд ажлын байр үнэндээ байдаггүй. Хүмүүс орлогоо нэмэгдүүлэх боломжийг хайж байна. Эмэгтэйчүүд тэр тусмаа. Чадах хэмжээгээрээ нийлж бүлэг байгуулаад явж байна.
-Эмэгтэйчүүд ажлын байртай болох боломж байна уу?
-Өөрсдөө бид жижиг гэлтгүй санаагаа ажил хэрэг болгоод, ажлын байр бий болгоод явж байна. Энэ жил сумын эмэгтэйчүүдийн чуулганаар эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах, ажилтай орлоготой болгох чиглэлд дуу хоолой, санал бодлоо нээлттэй ярилцсан. Цогтцэций суманд гол компаниуд уул уурхайн компаниуд л болсон байна. Тиймээс тодорхой хэмжээгээр эмэгтэйчүүдийг ажилд авах бодлого бариач ээ гэсэн санал энэ жил манай эмэгтэйчүүд гаргасан. Мэргэжилгүй ээжүүдийг мэргэшүүлж сургах, уул уурхайд тохирсон ажлуудыг нь хийлгэх чиглэлд саналуудаа тавьж байна.
-“Цэцийн ээжүүд” клубийг байгуулаад олон сайхан ажлууд зохион байгуулдаг гэж сонссон. Нийгэмд хандсан ажлуудаа хуваалцвал?
-Тийм ээ, “Цэцийн ээжүүд клуб” ТББ 2013 онд байгуулагдсан. Хэдэн ээжүүд хүүхдүүдээ салхилуулж байгаад санаа бодлоо их солилцож ярилцдаг байлаа. Тэгээд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаар санаа нийлж 2013 онд анхны ажлаа хийж эхэлсэн. 6-р сард эх үрсийн баярыг 20-иод ээжүүд нийлж хийсэн. Чөлөөт цагаараа хүүхдүүдээ харж, өөрсдийгөө хөгжүүлэх боломж бага байгаа ээжүүддээ зориулж олон нийтийн ажлыг зохион байгуулж эхэлсэн.
Guest house гээд 1 ээж 1 мод тарих аян өрнүүлсэн. Олон нийтэд хандсан ажил хийхэд өрөө тасалгаанаас эхлээд бэрхшээл байдаг. Тухайн үед “Энержи ресурс” ХХК-д хандсанаар бидний ажлыг дэмжиж үйл ажиллагаа явуулах өрөө тасалгаагаар хангаж өгсөнд маш их баярлаж явдаг. “Цэцийн ээжүүдийн өрөө” маань нээгдсэнээр олон нийтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа ямар л ээж байна тэднийг дэмжиж ажилладаг болсон. Анхны ажил Хүүхдийн асаргаа сувилгааг хэрхэн яаж хийх вэ? сэдвээр эмч нартай хамтран сургалт зохион байгуулж байлаа. Иога, өглөөний дасгал, хүүхдийн хөгжмийн хичээл, сорабан сампин, бялуу, амттан хийх гээд олон сургалтууд хийгдэж иржээ. Эмэгтэйчүүд, ээжүүд маань их идэвхтэй хамрагддаг. Энэ өрөөнөөс анх сэдлүүдээ авсан олон ээжүүдэд хувийн бизнесээ хийх боломж бүрдүүлсэн. Оёдлын цех, хүүхэд харах төвүүд сэдлүүдээ авч гараад бизнес болон өргөжиж амжилттай явж байгаа.
Энэ өрөөг хэн дуртай эмэгтэйчүүд өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх чиглэлээр ашиглаж болно. Хэн дуртай гэдэг нь Хэн, Юу хийхийг хүсэж байгаа тэр хүнд энэ өрөө нээлттэй гэсэн үг. Сайн дурын үндсэн дээр аливаа ажил явагддаг. Үнэхээр ажил хийхийг хүсэж байгаа хүн байвал өнөөдөр боломж байгаад байна.-Зөвхөн Цэций хороолол гэлтгүй сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уу?
-2013 оноос хойш бидний цар хүрээ өргөжсөн. Анх ажилчдын ар гэрийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэдэг байсан бол одоо Цогтцэций сумын хэмжээнд зохиогддог үйл ажиллагаануудад бидний оролцоо заавал байдаг болсон.Бидний дунд байдаг Даунтай хүүхдүүд рүү чиглэсэн ажлыг хамтдаа хийсэн. Дауны хам шинжтэй боловч нийгэмдээ сураад, боловсроод явах боломжтой энэ хүүхдүүд рүү чиглэсэн ажлууд хийж эхэлсэн. Тэднийг Хөгжлийн бэрхшээлтэй гэж хүмүүс хараад байдаг. Нийгмийн буруу ойлголтыг арилгахын тулд ээжүүд ярилцаад Монголын Дауны холбоотой хамтран зүүн бүсэд 7 хүүхдийг хамруулан Нийгмийн сэтгэлзүй дэх ойлголтыг зөв болгохын тулд 7 суман дахь цэцэрлэг, сургуулийн багш нар, нийгмийн ажилтан, ЗДТГ-ын Нийгмийн ажилтнуудыг хамруулсан үйл ажиллагааг зохиосон. Энэ нь нийгэмд Даунтай хүүхдүүдийн талаарх буруу ойлголтыг бага ч болов зөв болоход дэм болсон байх.
-Сумаас дэмжиж ажилладаг уу?
-Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ бидний үйл ажиллагааг их дэмжиж ажилладаг болсон.Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран чуулган хэлэлцүүлэг, тодорхой ажлуудыг хамтарч хийдэг. Манайх зөвхөн ээжүүд гэлтгүй хүүхэд багачууд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн, тэдний дуу хоолойг нийгэмд яаж эерэгээр зөв хүргэх чиглэлд анхаарал хандуулж сөрөг зүйлсийн эсрэг зогсдог ийм л ТББ. Маш олон байгууллагатай хамтарч ажилладаг. Аль нэг нам эвсэл гэхгүй, хэн байх нь хамаагүй олон нийтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж эерэг зүйлд дуудаж л байвал бид хамтран ажилладаг. Цаашдаа бид олон нийтэд хандсан олон ажлуудыг зохион байгуулна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа