📅

ИХ ГОВИЙН ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУС 20 ЖИЛИЙН ОЙГОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАН АМЖИЛТ ДҮҮРЭН УГТАЖ БАЙНА.

🕔 2018/07/19 09:18 5 329
Өмнөговь аймгийн сургуулиудыг 1998 онд төгссөн 22 ангийн 500 гаруй төгсөгчид  нэгэн үйлс, зорилгод нэгдэж "Их говийн тэнгэрлэг залуус"-98 холбоог байгуулан нийгэмд болон гишүүддээ хандсан ажлуудыг хийсээр байна. Тус төгсөлтийнхөнд нийгмийн салбар бүрт ажил амжилтаараа үе тэнгийнхэнийхээ бахархал болсон олон манлайлагч залуус байдаг. Үе тэнгийн төгсөгчдийн нөхөрсөг дотно, ажил хэрэгч харилцаа холбоог үүсгэн бэхжүүлж, нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд уриалан оролцуулах эрхэм зорилготойгоор байгуулагдсан тус холбоо 20 жилийнхээ ойг тохиолдуулан аймагтаа олон бүтээлч ажлыг өрнүүлж байна. Сургуулиа төгссөний 20 жилийн ойн баяраа тохиолдуулан 98 хүүхэд баярлуулж, зорилтот бүлгийн айл өрхийн хүүхдүүдийг иж бүрэн хувцаслах зэрэг сайн үйлсийн аян өрнүүлжээ.

Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд ЭМГ, БОЭТөвтэй хамтран дотор, эмэгтэйчүүд, хавдрын чиглэлээр 50 иргэдэд үнэ төлбөргүй эхо оношлогоогоор үйлчилж буянтай сайхан ажлыг санаачлан хийлээ. Тус үзлэг, оношлогоонд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж үйлчиллээ.


Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд 1,2 га талбайтай төв саадны зүүн хэсгийг 98 холбооны нэрэмжит болгон засаж тохижуулан, мод тарьж, алаг үрс, азай буурлууд амарч тухлах сандал, сүүдрэвч хийж, хашаа хайсыг будаж, явган хүний замыг янзалж, өнгөт зургийн дүрслэлээр гоёж, хог байрлуулах цэг бий болгож тохижууллаа.98 холбооны залуусын санаачлан тохижуулсан ажил шинэлэг өнгө төрхтэй бөгөөд нийгэмдээ эерэг хандлага, зөв үйлсэд уриалан дуудсанаараа онцлог юм.



Их говийн тэнгэрлэг залуус-98 холбооны гишүүд төв саадаа тохижуулхаар сэтгэл, зүтгэл гаргаж өөрсдийн хүч бололцоогоо дайчлан бүтээн байгуулалт хийсний нэг нь Гэрэлт гудамж юм. ӨБЦТС компанийн мэргэжлийн багтай хамтран гэрэлтүүлгийн ажлыг хийж хотынхоо өнгө төрхөд үзэмж нэмсэн нэгэн шинэ Гэрэлт гудамж тус орчныг өдөр мэт гэрэлтүүлэн шинэ өнгө төрхийг бүрдүүллээ.


Даланзадгад хотыг зорьж ирдэг хүмүүсийн нүдэнд хамгийн түрүүнд тусдаг төв саадны зүүн хэсэгт Өмнөговь аймгийнхаа хөдөлмөрч ард түмний амжилт болох Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонг хүндэтгэн залж байрлуулав.




Тус холбооны залуус нутгийнхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан баяр наадмын өмнө аймгийн төв доторхи  автозамын 18 хурд сааруулагчийг будаж хотынхоо соёлд хувь нэмрээ орууллаа.


 Ийнхүү 500 гаруй гишүүнтэй 98 хэмээх нэгэн анги 20 жилийн уулзалтаа амжилт дүүрэн угтаж байна. "Их говийн тэнгэрлэг залуус"-98 холбоо 20 жилийн ойн хүрээнд нийгмийн сайн сайхан үйлсэд уриалсан бүтээн байгуулалтын ажлуудыг орон нутагтаа хийсээр байгаа бөгөөд цаашид ч төгсөгчдийн холбоо үеийн залуусаа уриалан олон ажлууд хийхээр зорьж байна.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна