ЗАР
Шинэ суурьшлын бүс, Хонгор хотхоны шав тавих ёслолд зориулсан Бѳхийн барилдаанд Монгол Улсын Начин Ц. Одбаяр түрүүлэв
Цогтцэций сум, Таван толгойн шинэ суурьшлын бүс, Хонгор хотхоны шав тавих ёслолд зориулсан Хүчит бөхийн барилдаанд Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай зэрэг 7 аймгийн Улс, аймаг, цэргийн цолтой 32 бөх эр бяраа сорин барилдсан чансаа өндөр барилдаан боллоо. Хүчит бөхийн барилдаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат “Их говийн хүчтэн” бөхийн дэвжээ, Ажнай корпорацийн бөх Монгол Улсын Начин Ц. Одбаяр түрүүлж, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат “Их говийн хүчтэн” бөхийн дэвжээ, Таван Толгой ХК-ийн бөх МУ-ын начин Ш. Дарханбат үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат бөх Аймгийн арслан Б.Амгаланбаатар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат МУ-ын начин Чимиддорж нар шалгарлаа. Шагналыг Таван Толгой ХК-ийн захирал Р. Сэддорж, Таван Толгой ХК-ийн ТУЗ-ын дарга В. Мөнхбат нар гардуулан өглөө. Хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой олон бөхчүүд хүрэлцэн ирж шинэ суурьшлын бүсийн шав тавих түүхэн үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байлаа. Тавантолгой ХК-ийн удирдлагууд говь нутгийнхаа спортын салбарыг үргэлж дэмжиж хөрөнгө оруулалт хийж ирсэн. Тэр дундаа нутгийн бөхчүүд, тамирчдаа тогтмол дэмжиж ирсний үр дүнд Өмнөговийн тамирчид тив дэлхий, улс аймагтаа нэр алдраа цуурайтуулж, олон сайхан амжилтыг үзүүлсээр яваа билээ