📅

Өвөрмонголд аялал жуулчлалын хотыг бүтээн байгуулна

🕔 2021/08/01 07:43 336
ӨМ нь Хөххот, Ордос, Хөлөнбуйр, Алшаа зэрэг дөрвөн аймаг хотыг аялал жуулчлалын хот болгон бүтээн байгуулах зорилт тавин ажиллаж байна. Үүнд ӨМ нь зүүн бүс нутагт хилийн бүс нутгийн аялал жуулчлал, мөс цасны аялал жуулчлалыг илүү эрчимжүүлж, Хөлөнбуйр хотыг Хятадын тал нутаг ой шугуй болон хилийн бүс нутгийн аялал жуулчлалын зорилтот бүс болгоно. Төв бүс нутагт байгаа Хөххот болон Ордосыг үндэстний соёлын өв, спорт тамирын чиглэлээр хөгжүүлж, баруун бүс нутагт байгаа Алшаа аймагт цөлийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж, хувийн машинаар аялах зорилтот аялал жуулчлалын бүс болгох гэж байна. /Эх сурвалж: Синьхуа агентлаг/скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна