📅

Уурхайчид "Эсэргүүцлийн алхалт" хийж байна

🕔 2020/04/19 12:09 2 613


"Эрдэнэс Таван Толгой ХК"-ийн эгэл жирийн уурхайчид зѳрчигдѳѳд байгаа эрхээ хамгаалуулахын тѳлѳѳ тэмцэж байна.Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор шинэхэн байгуулагдсан "ЭТТМайнинг ХХК" болон түүний халхавчинд нуугдсан Хятадын хөрөнгө оруулалттай "ТиТиЖиВиСиӨү" ХХК-уудын хууль бус үйл ажиллагааг тэд эсэргүүцэж байгаа юм. Энэхүү эсэргүүцлээрээ:
1. "ТиТиЖиВиСиӨү" ХХК ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан 10 хүнээ буцааж ав.
2. ЭТТ ХК-ийн 9 ажилтныг ажлын байраар буцааж ханга.
3. ЭТТ майнинг ХХК-ийг татан буулга гэсэн шаардлагыг тавьж байгаа ажээ.
Уурхайчид Тавантолгойн орд дээр ажиллаж байгаа бүх ажилчдаа хамруулж ЭСЭРГҮҮЦЛИЙН АЛХАЛТ хийсээр 10 гаруй хонолоо. Хятад компанийн удирдлагууд дунд шатныхаа удирдлагуудад үүрэг ѳгч жагсаалд нэгдэж байгаа хүмүүсийг ажлаас хална гэж ажлын байрны дарамт үзүүлж байгаа тухай ч уурхайчид ярьж байна.
Эрдэнэс Майнинг ХХК нь IPO босгох нэрийдлээр "Эрдэнэс Таван Толгой" ХК-ний охин компани болж байгуулагдсан. Уурхайчид энэ компаниар дамжуулан Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ажил, ашиг орлогыг улсын төсөвт, иргэдэд хүртэх 1072 хувьцааны ашгийг завших үйлдэл тѳдийгүй хөрс хуулалт хамгийн их хийгдсэн, хамгийн сайн чанарын нүүрстэй гэгддэг Зүүн Цанхийг Хятадуудад зарчихлаа гэж эсэргүүцэж байгаа юм.

Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ажилчид болон "Эв санааны нэгдэл" ҮЭвлэлээс Эсэргүүцлийн алхалтыг ажилдаа очих болон тарахдаа нүүрс тээврийн зам дээр хийсээр байна.
Уурхайчид шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд нэгдэх болно гэдгээ ч илэрхийллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна