📅

ХѲЛ ХОРИОГ СУЛРУУЛЖ ЗАРИМ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЛЭЭ

🕔 2021/06/19 21:46 595

Аймгийн Онцгой комисс хуралдаж иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзэж 06-р сарын 20-ны ѳдрийн 06.00 цагаас 30-ны ѳдрийн 06.00 цаг хүртэл зарим үйлчилгээний салбарын үйл ажиллагааг нээлээ.

-Тѳрийн байгууллагууд нийт ажиллагсдын 50 хүртэлх хувиар 09.00-16.00 цагийн хооронд ажиллана.
-Хүнс, бараа, барилгын материалын худалдаа үйлчилгээ
-Оёдол, гутал засвар, авто засвар, дугуй засвар
-Банк, үүрэн телефоны операторын үйлчилгээ
-Хоол хүргэлт
-Эмийн сан
- Мал эмнэлэг, малын эмийн сан
- Ѳмгѳѳлѳл, Нотариат
-Фитнесс, сувиллыг нээхээр боллоо.

Зѳвшѳѳрѳгдсѳн үйл ажиллагааны газрууд 07.00-16.00 цагт ажиллана. Бусад арга хэмжээ, үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байна.
-Согтууруулах ундаа зарах түүгээр үйлчлэхийг хориглосон хэвээр байна.

-Улаанбаатар хот болон халдварын тархалт бүхий орон нутгаас албан томилолтоор ирэх иргэдийн нэвтрэх хүсэлтийг УОК шийдвэрлэнэ.

-Бусад иргэд, ААНэгжийн хүсэлтийг АОК шуурхай штабаас smartgobi.com хаягаар бүртгэж, вакцины бүрэн тундаа хамрагдаж PCR шинжилгээ ѳгсѳн сѳрѳг хариуг үндэслэн шаардлага хангасан иргэдийг нэвтрүүлнэ.

-Уул уурхайн ээлж солилтыг тусгай журмын дагуу зохицуулах шийдвэр гарлаа.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна