📅

Бидний тухай

Сайн байна уу, Эрхэм танд энэхүү гэгээн өдрийн мэндийг хүргэе.

Тэнүүн шаргал говьд минь ажил, амьдрал буцалж, “Эрт-Эдүгээ-Ирээдүй” гурван цагийн хэлхээс дунд хүн зоны, хүж дэлхийн түүх үргэлжилсээр...

Говь Гурван Сайхан уулын бэлд, ирж яваа цагийн нялх ногооны униар татаж, амьтай бүхэн цэцэглэн дэлгэрч, байгаль дэлхий үзэмж юугаа нэмэн буй энэ цаг дор Говь нутгаараа овоглогдсон шинэ цагийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхэм таны оюуны мэлмийд дэлгэн буйдаа баяртай байна.

Хэрэглэгчид мэдээллийг орчин цагт интернэт, сайтууд, нийгмийн сүлжээнээс авах нь илүүтэй болжээ. Интернэтэд суурилсан цахим мэдээллийн орон зай асар хурдацтай хөгжиж, өдрөөс өдөрт уншигч, хэрэглэгчдээр хүрээгээ тэлж, 5 дахь засаглал хэмээх шинэ нэршил бий болтол хөгжлийн алтан үедээ ирээд байна.

Технологийн хөгжил сэтгүүлч гэдэг мэргэжлийг тэлж, баяжуулж, улам шинэлэг, шуурхай болгож байгаа энэ цаг үед сэтгүүлч миний бие Цахим сэтгүүлзүй, MOJO буюу Мобайл сэтгүүлзүйг хөгжүүлэхээр Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн салбарынхаа халуун гал тогоон дундаас анхны мэдээ мэдээлллийн сайтыг ийнхүү нээлээ.

Мэргэжлийн сэтгүүлчийн бэлтгэсэн үнэ цэнэтэй, үнэн бодит мэдээ мэдээлэл, нийтлэлийг Та хаанаас ч, хэзээ ч, цаг хугацаа орон зайнаас үл хамааран гар утас, компьютерээс үзэж, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах болно.

Өрнүүн түүхтэй, өөдрөг тэмүүлэлтэй, өмнийн цэнхэр говьчуудынхаа баялаг амьдрал, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, бахархам түүхийн шинэлэг, гэгээлэг мэдээллээр өдөр бүр таньтай хамт- GobiMedia.mn


                                Өмнөговьчуудын цахим хөтөч- GobiMedia.mn

                                            ХМТА, Сэтгүүлч Ч. Сумъяа.


фильмы бесплатно
Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна