📅

“Саран хөхөө жүжиг” Ханбогд сумын “Цагаан толгой”хийдэд тоглогдож байсан түүхтэй

🕔 2020/05/13 22:14 2 935
“Саран хөхөөний намтар” жүжгийг Говь мэргэн вангийн өргөөнд 1911 он хүртэл арав гаруй жил дараалан жилд нэг удаа тоглож байсан тухай аман мэдээг баримтлан 1959 онд эрдэмтэн урлаг судлаач Э.Оюун агсны хуучин Мэргэн вангийн хошуу одоогийн Дорноговь ,аймгийн Сайхандулаан сумын нутаг орчмоор явж сурвалжлан ном, жүжгийг тоглож байхыг үзсэн олон өндөр настнуудын дурдатгалд хийсэн дүгнэлтээс “Саран хөхөөний энэ жүжиг нь туужтайгаа адил зүйл байвч нилээд өөр бөгөөд Төр гэрлэлтийн 30-аад /1830/ оны үед ноён хутагт Данзанравжаа өөрөө зохиомжлон дэглэсэн байна гэж үзсэнээс гадна ноён хутагтын 6, 7-р дүрүүд үргэлжлүүлэн тоглуулсаар олноо өргөгдсөний найм дугаар он 1920-иод оны үед Дүйнхор гэгээн, Гарав тайж, VII дүрийн ноён хутагт нар “Намтар дуулах” гэдэг нэрээр Галбын гурван хийдийн Цагаан толгойн хийдийн /Цагаан дэвсэг/ дээр урин тоглуулжээ. Тус тоглолтод Ханбогд сумын харьяат С. Борхад тайз чимэглэлийн урлал хийлцсэн бол Б. Сүндий нь тоглолтын хөшиг татагчаар ажиллаж байжээ. Энэ тоглолт Саран хөхөө жүжгийн хамгийн сүүлийн 22 дахь тоглолт байсан гэдэг.
Жүжгийн тайз нь 2 давхар жүжгийн үйл явдлыг бодит байдлаар харуулсан тухайлбал аянга цахилгаан цахиж, бороо мөндөр оруулах, луу явж өнгөрөх зэргийг дээд давхраас удирдан харуулж байжээ. 100 гаруй жүжигчид оролцсон, тус жүжгийг 15-30 хоног тоглуулдаг байжээ. Харин хамгийн сүүлийн энэ тоглолтыг цаг төрийн байдлаас шалтгаалан 15 хоног тоглуулсан гэдэг. Тоглогчид болон үзэгчдэд зориулж барьсан гэр майхан хооллох газар зэргийг маш эмхтэй барьж, түүнийг “Намтрын хот” гэж нэрлэдэг байжээ. Энд таван хошууны ард түмэн ирж байв. Уригдан ирсэн ноёд Зул гүний хошуунаас Сүрэн занги гэдэг хүн ноёноо орлож ирсэн. Эетэй бэйлийн хошуунаас Гэлэг-Ёндон тайж, Мэргэн вангийн хошуунаас Дашдорж жонон, Түшээ гүний хошуунаас Ерэнтий захирагч, Уртын дунд гүний хошуунаас Сангиширав мээрэн зэрэг ноёд ирж байжээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна