📅

Өмнөговь аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг улсын хамгаалалтад авлаа

🕔 2021/06/30 18:31 872
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 9 аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт орших 15 үл хөдлөх дурсгалыг улсын хамгаалалтад авах шийдвэр батлагдлаа.

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлтээр оруулсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын жагсаалтад Өмнөговь аймгаас орсон газрууд:

-Мангасын хүрээ (Өмнөговь аймгийн Ханбогд сум)

Өмнөд говийн бүсэд буй Хүннүгийн үед холбогдох цөөн тооны хотын үлдэгдэл бүхий дурсгалт газар юм. Алслагдсан газарт байдаг тул машин зам дээгүүр нь гарах, тонон сүйтгэх зэрэг сөрөг нөхцөл байдал үүссэн. Энэ дурсгалт газрын талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг цуврал сэтгүүл болон хамтын бүтээлүүдэд хэвлэгдээд байна.

-Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газар (Өмнөговь аймгийн Ханбогд сум)

Дэлхийд хамгийн томд тооцогдох аварга үлэг гүрвэлийн мөр хадгалагдан үлдсэн газар бөгөөд 2016-2018 оны хооронд Монгол-Японы хамтарсан экспедицийн хээрийн судалгааны анги судалж тогтоосон. Судалгааны үр дүнг нь олон улсад танилцуулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна