Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч https://gobimedia.mn/ ru Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч DataLife Engine ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮРМЭН СУМЫН УУГУУЛ ХООХОРЫН БАДАМСҮРЭН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1274 https://gobimedia.mn/index.php?newsid=1274
Өмнийн говь нутагт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ -тон нэгээр нэмэгдлээ. “Улсын баатар Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа.

Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн төлөө 37 жилийн хөдөлмөрөө зориулахдаа салбарын бодлого, хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлоход үр бүтээлтэй ажиллаж, уул уурхайн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд бодит үр дүн гарган Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэрэг уул уурхайн салбарын анхны том үйлдвэр, уурхайнуудыг барьж байгуулах, салбарын үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, КОВИД-19 цар тахлын нийгэм эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ахуйн хог хаягдал, ус, цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг удирдан зохион байгуулж байгаа хөдөлмөр зүтгэл, Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил, дэвшилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд асан, “Улсын баатар Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар]]>
admin Wed, 06 Jul 2022 15:36:00 +0800
850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатр нээлтээ хийлээ https://gobimedia.mn/index.php?newsid=1273 https://gobimedia.mn/index.php?newsid=1273
Дахин давтагдашгүй архитектурын өвөрмөц шийдэл бүхий бүрэн цутгамал, 7 давхар барилгатай дүйцэхүйц өндөртэй 4 давхар, 850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатр нээлтээ хийлээ.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймаг орон нутгийн удирдлагууд, говь нутгийн бахархал болсон уран бүтээлчид оролцлоо.

Улаан гэрээс эхлэлтэй аймгийн Хөгжимт жүжгийн театр 91 жилийн түүхэндээ жишиг болсон шинэ театрын барилгаа ёслол төгөлдөр хүлээн авч шинэ уран бүтээлүүдээ говьчууддаа хүргэж эхэллээ.

Олон сайхан уран бүтээл шинэ тайзнаа амилан, үзэгч олныг оюуны цэнгэлд хөтөлж, говь нутгийн соёл урлаг дэлхийд түгэх болтугай.]]>
admin Fri, 01 Jul 2022 09:00:53 +0800
Интермед эмнэлэг Цогтцэций суманд салбар клиникээ нээлээ https://gobimedia.mn/index.php?newsid=1271 https://gobimedia.mn/index.php?newsid=1271
Интермед эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Өмнөговь аймгийн иргэдэд олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор Цогтцэций сумын Цэций хороололд өөрийн салбар клиникээ 06 сарын 27-ны өдөр албан ёсоор нээлээ.

Интермед-Цогтцэций клиникт Дотор (уушги, хоол боловсруулах), Хүүхэд, Эмэгтэйчүүд, Урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, Дүрс оношилгоо (хэт авиан оношлогоо, рентген зураг), Лабораторийн шинжилгээ, Өдрийн эмчилгээ, Сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

“Интермед – Цогтцэций” салбар клиникт Интермед эмнэлэгт мөрддөг үндэсний болон олон улсын бүхий л стандарт, журмуудыг хэрэгжүүлж Интермед төв эмнэлэгтэй ижил түвшний чанар, стандартын үйлчилгээг үзүүлэхээс гадна цахим системээр холбогдож оношийн баталгаажилт, нарийн мэргэшлийн зөвлөгөөг цахимаар авах боломжтой юм.

Мөн Интермед төв эмнэлгээсээ 20% хөнгөлөлттэй үнээр үзлэг, үйлчилгээ авах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгох юм.]]>
admin Tue, 28 Jun 2022 10:41:08 +0800
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ШИНЭ ТЕАТРЫН НЭЭЛТИЙН ӨДРҮҮДИЙН ХӨТӨЛБӨР https://gobimedia.mn/index.php?newsid=1272 https://gobimedia.mn/index.php?newsid=1272 2022.06.27
"ЦЭНГЭЛИЙН ЭГШИГ - I" Ахмад уран бүтээлчдийн тоглолт (19.00 цагаас)

2022.06.28
"Миний найз Рофот" хүүхдийн жүжиг (15.00 цагаас)

2022.06.29
Гэгээн муза” наадмын тэргүүн шагналт "ХӨХ НАР" түүхэн жүжгийн нээлтийн тоглолт (19.00 цагаас)

2022.06.30
Шинэ театрын нээлтийн үйл ажиллагаа(10.00 цагаас)

Театрын үйл ажиллагаатай танилцах, шинэ номын сангийн нээлтийн ажиллагаа
(12.00 цагаас)

"ЦЭНГЭЛИЙН ЭГШИГ - II" Театрын уран бүтээлчдийн нээлтэд зориулсан тоглолт(19.00 цагаас)

2022.07.01
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн урилгаар домогт "ХАРАНГА" хамтлагийн тоглолт.(19.00 цагаас)

ХЖТ-ын касс: 9953-6563]]>
admin Mon, 27 Jun 2022 11:20:27 +0800
ЗГ: ШУТИС-ийн салбар сургуулийг Өмнөговь аймагт байгуулна https://gobimedia.mn/index.php?newsid=1270 https://gobimedia.mn/index.php?newsid=1270 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт үе шаттайгаар хөгжүүлэх шийдвэр гарлаа. 
Олон улсын түвшинд сургалтын чанараар хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний хэмжээнд тэргүүлэх их сургуулиудыг бий болгох зорилгоор нэн тэргүүнд төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт үе шаттайгаар хөгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан: 
  • Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт- судалгааны үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх
  • Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх
  • Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах
Дээрх гурван аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, ХААИС, ШУТИС, АШУҮИС-тай хамтран боловсруулж хэрэгжүүлнэ. 

Орон нутаг дахь их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх, цахим сургалтыг дэмжих хүрээнд орон нутгийн их сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр хангах асуудлыг Сангийн яамтай хамтран шийдвэрлэх

Орон нутагт суралцах оюутнуудад зориулсан сургалтын зээл, хөнгөлөлт, тэтгэлгийн хөтөлбөрийг их сургууль, орон нутгийн захиргаатай хамтран боловсруулж хэрэгжүүлэх

Багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, оюутнуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх

Багш нарын орон сууц, оюутны байр шинээр барих, хичээлийн болон дотуур байрны урсгал засварын хөрөнгө оруулалтын асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамтай хамтран шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.]]>
admin Wed, 15 Sep 2021 17:02:58 +0800
15 АЙЛ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1269 https://gobimedia.mn/index.php?newsid=1269 Өмнөговь аймаг, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтын ажиллагааны хүрээнд олон ажлууд хийгдэж байгаагийн нэг болох орон гэр шаардлагатай иргэдэд гэр олгох үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Үерийн гамшиг болон, цар тахлын хүндрэлтэй байдлаас шалтгаалан өөрийн гэсэн орон гэргүй 15 өрхөд Эрдэнэс Таван толгой ХК-ийн санхүүжилтээр иж бүрэн 5 ханатай гэр олголоо.]]> admin Fri, 10 Sep 2021 16:46:56 +0800 ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМАН ДАХЬ ТӨМӨР ЗАМЫН МСҮТ-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО https://gobimedia.mn/index.php?newsid=1268 https://gobimedia.mn/index.php?newsid=1268 Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь төмөр замын мэргэжил сургалтын төвийн нээлт амжилттай болж өндөрлөлөө.
Шинэ төмөр замын төслүүд эрчимтэй хэрэгжиж буй энэ цаг үед төмөр замын нарийн мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа. Нээлтийн үеэр Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Манай компани боловсон хүчний нөөц хэрэгцээгээ сүүлийн 30 жилээр тодорхойлсон. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад ойрын 2-3 жилийн хугацаанд 2000-3000 шинэ ажлын байр, боловсон хүчний хэрэгцээ байна” хэмээн онцолж нийгмийн хэрэгцээ шаардлагыг дагаад өөрсдийн гараар барьж буй төмөр замын дээр эхний ажил дээр гарах нийт оюутнуудад сурлагын өндөр амжилтыг хүслээ. 
Тус МСҮТ нь 2021-2022 оны хичээлийн жилд өртөөний жижүүр, төмөр замын замчин, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин, вагон үзэгч, засварчин, ачаа вагон хүлээлцэгч зэрэг зургаан ангид 240 гаруй суралцагчийг элсүүлээд байна. 
]]>
admin Sat, 04 Sep 2021 09:03:51 +0800
ҮЕРТ АВТСАН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1265 https://gobimedia.mn/index.php?newsid=1265
Орон нутгийн өмчийн оролцоотой "Тавантолгой" ХК-ийн ариутгалын автомашинаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас Даланзадгад сумын хэмжээнд орсон бороо, үерийн усанд автсан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэдэсний халдварт өвчин голомтлон гарахаас урьдчилан сэргийлж хөрсний халдваргүйтгэлийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зориулалтын, мананцаржуулан ариутгах ажлыг гүйцэтгэж байна.]]>
admin Mon, 02 Aug 2021 14:46:57 +0800
Өвөрмонголд аялал жуулчлалын хотыг бүтээн байгуулна https://gobimedia.mn/index.php?newsid=1264 https://gobimedia.mn/index.php?newsid=1264 ӨМ нь Хөххот, Ордос, Хөлөнбуйр, Алшаа зэрэг дөрвөн аймаг хотыг аялал жуулчлалын хот болгон бүтээн байгуулах зорилт тавин ажиллаж байна. Үүнд ӨМ нь зүүн бүс нутагт хилийн бүс нутгийн аялал жуулчлал, мөс цасны аялал жуулчлалыг илүү эрчимжүүлж, Хөлөнбуйр хотыг Хятадын тал нутаг ой шугуй болон хилийн бүс нутгийн аялал жуулчлалын зорилтот бүс болгоно. Төв бүс нутагт байгаа Хөххот болон Ордосыг үндэстний соёлын өв, спорт тамирын чиглэлээр хөгжүүлж, баруун бүс нутагт байгаа Алшаа аймагт цөлийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж, хувийн машинаар аялах зорилтот аялал жуулчлалын бүс болгох гэж байна. /Эх сурвалж: Синьхуа агентлаг/]]> admin Sun, 01 Aug 2021 07:41:43 +0800 Ковид-19 халдвараас сэргийлэх зөвлөмжүүд https://gobimedia.mn/index.php?newsid=1266 https://gobimedia.mn/index.php?newsid=1266 ]]> admin Fri, 30 Jul 2021 18:28:11 +0800