📅

Үлэмжийн чанар соёлын төв үүдээ нээлээ.

🕔 2018/05/18 20:39 2 747
Зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр дуу хуур цалгисан шинэхэн өргөө үүдээ нээлээ.
Орон нутгийн төсвийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 390 хүний суудалтай, мэргэжлийн тайз, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмж бүхий өргөөг байгуулсан бөгөөд дотоод тохижилт, сандал, гэрэлтүүлэг зэрэгт нутгийн иргэд, ААН, албан байгууллагууд хандив өргөж, Оюутолгой ХХК-ийн ГОХДС болон бусад ААН-үүдийн дэмжлэг, олон хүний сэтгэл, зүтгэлээр сүндэрлэлээ. Үлэмжийн чанар соёлын төвийн эрхлэгч МУСГЗ И.Нарангэрэлийн анх гар зургийг зурж, 38 жил урлагийн төлөө зүтгэсэн хүсэл мөрөөдөл ийнхүү биелэсэн юм. 98 жилийн дараа Саран хөхөө туульс дахин тоглосон, УДЭТ-ийн уран бүтээлчид жаврыг нь үргээсэн анхны соёлын төв боллоо.
Нээлтийн үеэр шагналын хур бууж урлаг соёлын төлөө зүтгэсэн авьяастнуудын хөдөлмөрийг мялаасан олон шагнал эзэддээ очлоо. Ханбогд хайрханы эзэн үзэсгэлэнт бүсгүй тэнгэрээс бууж ирж галба нутгийнхантайгаа мэндчилээд, хөөрхөн ботгонууд ботгон тэшээ бүжиглэж, уян налирхай циркчид гайхамшгийг мэдрүүлж, ардын авьяастнууд Үлэмжийн чанар дууг эгшиглүүлсэн хүндэтгэлийн тоглолт өгүүлэмжтэй, төгс төгөлдөр болж үзэгчдийн сэтгэлийг догдлуулж байлаа.
Б.Өлзий-Өрнөхскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна