📅

"ӨМНӨГОВИЙН СОЁЛЫН ӨВИЙН ГАЙХАМШИГ ЭРТНИЙ НҮҮДЭЛЧИД БА ЭЗЭНТ ГҮРНИЙ ЯЗГУУРТНУУД" ХАДНЫ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА

🕔 2023/11/26 17:52 188
“Өмнөговийн соёлын өвийн гайхамшиг эртний нүүдэлчид ба эзэнт гүрний язгууртнууд” хадны зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо 2023 оны 11 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд "Bluemon center"-т дэлгэгдээд байна.

Үзэсгэлэнд Гурвантэс сумын Баясах багийн нутагт орших түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Булган сумын Хавцгайтын хадны зураг, Сэврэй сумын Салхитын хадны амны зураг тус тус дэлгэгджээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүх археологийн тэнхимийн судлаачид хадны зургийн хайгуул судалгааг хийсэн бөгөөд 2023 оны байдлаар Гурвантэс сумын Баясах багийн нутгийн 120 дурсгалт газарт хүрлийн эрт үеэс дундад зууны үед хамаарах 9321 дүрслэл бүхий 2572 хадны зураг бүртгэгджээ.
Мөн Булган сумын Хавцгайтын хадны дурсгалт газарт 241 хадан дээр 25 төрлийн 726 дүр дүрслэлийг сийлсэн байдаг.
Харин Сэврэй сумын Салхитын амны хадны дурсгалт газарт 311 хадан дээр 1044 дүр дүрслэлийг сийлэн үлдээжээ.

Хүн төрөлхтний хөгжлийн түүх, соёлын үл хөдлөх дурсгал, үнэт өв болсон хадны зургийн үзэсгэлэнд хүрэлцэн ирж, сонирхохыг урьж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна