📅

"ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ"-ИЙГ НИЙТ 18.8 САЯ ТӨГРӨГӨӨР КАПИТРОН БАНКНААС САНХҮҮЖҮҮЛЖЭЭ.

🕔 2018/10/09 21:56 970
ӨМНӨГОВЬ АЙМАГ 2018 ОНЫГ "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН КАПИТРОН БАНКНЫ ХАМТ ОЛНООС ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМЫН Т.БОРЫН НЭРЭМЖИТ БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН "ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ" БАЙГУУЛЖ, 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР СУРГУУЛИЙН ЗАХИРГААНД АЛБАН ЁСООР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.
КАПИТРОН БАНК НЬ БАЙГУУЛАГДСАН ЦАГААСАА ЭХЛЭН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ОЮУНЫ БОЛОН БИЕИЙН, НИЙГЭМШИХҮЙН ХӨГЖИЛД ОРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЖИЛ ИРЭХ ТУТАМД НЭМЭГДҮҮЛЖ, НИЙГМИЙН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ОЛОН БҮТЭЭЛЧ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА. ТУС ТӨВ НЬ СУРГУУЛИЙН НИЙТ 930 СУРАГЧДЫН ТАНХИМЫН СУРГАЛТААС ГАДУУРХИ ЧӨЛӨӨТ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ХЭМЖЭЭНД БУЙ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ, ТЭДНИЙГ ҮЕ ТЭНГИЙНХЭНТЭЙ НЬ ХАМТ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ.
МӨН ТӨРӨЛ БҮРИЙН ДУГУЙЛАН, КЛУБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

ТӨВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НЬ ЧӨЛӨӨТ, ДУРТАЙ ГАЗРАА ХҮССЭН ЗҮЙЛЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ. МӨН ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ТАВИЛГА, ЭД ХОГШИЛ, СҮҮЛИЙН ҮЕИЙН ТЕХНИК, ТӨХӨӨРӨМЖӨӨР ИЖ БҮРЭН ХАНГАГДАЖ, ТЭДНИЙ СУРЧ, ХӨГЖИХ ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛСЭН ЮМ.

"ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ"-ИЙГ НИЙТ 18.8 САЯ ТӨГРӨГӨӨР КАПИТРОН БАНКНААС САНХҮҮЖҮҮЛЖ, ЗАСВАРЫН АЖЛЫГ "ОЧИР-ЭНЕРГИ" ХХК-НЫ ХАМТ ОЛОН ГҮЙЦЭТГЭСЭН ЮМ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна