📅

ӨМНӨГОВИЙН АХ ДҮҮ ВОЛЕЙБОЛЧИД ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГТ АМЖИЛТТАЙ ТОГЛОЖ БАЙНА

🕔 2023/11/20 17:22 27
Монголын Волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд "Өмнөговь Шанх транс" багийн тамирчин Золбаярын Баярт, Золбаярын Ган-Эрдэнэ, "Ховд Алтайн барс" багийн тамирчин Төгсийн Доржнамжаа, Төгсийн Пүрэвдорж нарын төрсөн ахан дүүс амжилттай сайхан тоглож, волейбол сонирхогчдыг байлдан дагуулж байна.

Монголын Волейболын үндэсний дээд лигийн дээгүүр чансаанд эрэмбэлэгдэж буй эдгээр тамирчид бүгдээрээ Өмнөговь аймгийн Булган суманд төрж өсөн, багаасаа волейболын спортыг сонирхон хичээллэсэн бөгөөд тууштай бэлтгэл сургуулилт, уйгагүй хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүнд өнөөдрийн амжилтын эзэд болж чаджээ.

Монгол эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах, өмнийн говийн бахархал болсон, өсөх ирээдүйтэй тамирчдадаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна