ЗАР
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮРМЭН СУМЫН УУГУУЛ ХООХОРЫН БАДАМСҮРЭН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ
Өмнийн говь нутагт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ -тон нэгээр нэмэгдлээ. “Улсын баатар Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа.
Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн төлөө 37 жилийн хөдөлмөрөө зориулахдаа салбарын бодлого, хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлоход үр бүтээлтэй ажиллаж, уул уурхайн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд бодит үр дүн гарган Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэрэг уул уурхайн салбарын анхны том үйлдвэр, уурхайнуудыг барьж байгуулах, салбарын үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, КОВИД-19 цар тахлын нийгэм эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ахуйн хог хаягдал, ус, цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг удирдан зохион байгуулж байгаа хөдөлмөр зүтгэл, Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил, дэвшилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд асан, “Улсын баатар Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар