📅
Нүүр
Өмнөговийн мэдээ
Уул уурхай
Байгаль орчин
VIP ярилцлага
Гадаад мэдээ
Видео
Бизнес хуудас
Бусад
Өмнөговийн бахархал
Урлаг
Спорт
Сонин хачин
ЗАР
Тогтвортой ажиллах тогооч ажилд авна.Утас:89291214
Ковшийн оператор, С ангилалтай жолооч,Туслах ажилтан, Барилгын манаач тус тус ажилд авна. Утас 89291214
Голомт банк хамгаалагч шалгаруулж авна.Утас:88059109. Анкетийг голомт банк дээр ирж бөглөнө үү.
Барилгын туслах ажилтан авна. Утас 80775588
Тѳвд оффисын зориулалтаар ѳрѳѳ түрээслүүлнэ.Утас:89381801
1 ӨРӨӨ БАЙР ҮНЭ ТОХИРОЛЦОЖ ХУДАЛДАЖ АВНА.УТАС:88623088
С.Мятавдорж: Өмнөговийн хөгжил говьчууд биднээс эхэлнэ
🕔
2020/04/06 21:14
2 533
Говь нутгийн маань олон сайхан залуусын төлөөлөл болж банк санхүүгийн салбартаа амжилт арвинтай ажиллаж, мөн өөрийн үзэл санаа, үнэт зүйлээ эрхэмлэн Ардчиллын төлөө тууштай тэмцэж яваа Сүрэнхүүгийн Мятавдоржтой хэсэгхэн хором ярилцсанаа хүргэж байна.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө манай уншигч олонд товч танилцуулаач?
- Би Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрж өссөн. Аав маань Баяндалай сумандаа нэгдэлд манаач, нэгдлийн туслах ажилчин гээд жирийн л ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байлаа. Ээж маань цэцэрлэгийн тогооч, хүн эмнэлгийн асрагч гэх мэт ажил эрхэлж байсан. Миний сайхан 2 буурал маань нутаг усандаа хөдөлмөрч, хүнлэг сайхан сэтгэлээрээ алдаршсан сайхан буурлууд байсан даа. Миний хувьд Баяндалай суманд ХАА-н банк одоогоор ХААН банкинд нярвын ажил эрхэлж ажлын гараагаа эхэлсэн. Мөн Ноён суманд ХААН банкны нягтлан бодогч, эрхлэгч, Ноён сумын Засаг даргын орлогч, Засаг дарга, аймгийн Статистикийн хэлтэст ахлах мэргэжилтэн, ХААН банкны салбарын тооцооны төв хариуцсан мэргэжилтэн зэрэг ажлуудыг эрхэлж байсан. Одоо Өмнөговь аймгийн Капитрон банкны салбарын захирлаар ажиллаж байна.
- Банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд танай банк Өмнөговь аймгийн хэмжээнд мөн салбарынхаа хэмжээнд ажил үйлсээрээ ямар түвшинд байгаа вэ?
- Өмнөговь аймгийн Капитрон банкны хувьд Гурвантэс, Цогтцэций, Ханбогд, Тавантолгой, Даланзадгад гэсэн сумдад нийт 30 гаруй ажилтантай банк санхүүгийн үйл ажиллагааг иргэд харилцагч нартаа хүргэж ажиллаж байна. Манай салбарын хувьд сүүлийн 3-н жил эдийн засгийн үзүүлэлтээрээ системдээ шилдэг салбараар шалгарсан амжилтыг гаргаж ажиллалаа. Энэ том амжилт бол Өмнөговь салбарт ажиллаж байгаа олон шилдэг ажилчдын маань хүч хөдөлмөр юм.
- Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч явсан хүний хувьд сум орон нутгийн онцлогоо сайн мэддэг байх даа. Сумдад ажиллаж амьдарснаараа тухайн хүн юуг олж авдаг вэ. Амьдралын хэв маяг, ажлын бүтээмж гэх зэргээр...
- Би багаасаа л суманд ажиллаж амьдарч байсан хүн. Үнэхээр суманд амьдрах сайн сайхан, мөн хүндрэл нөхцөлийг бол мэдэх байх. Суманд ажиллаж амьдарч байхад хамгийн том асуудал дэд бүтцийн асуудал байсан даа. Гэрэл цахилгаан байхгүй, харилцаа холбоо хөгжөөгүй зөвхөн холбооны салбар дээр сумын иргэд ирж ар гэр ах дүүгээсээ хэл авна. Мөн төрийн ажил ч ийм байдлаар явагддаг байсан. Гэрэл цахилгаан байхгүй нөхцөлд суманд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх ажлын байр нэмэгдүүлэх ямар ч боломж байхгүй байлаа. Мөн цаашлаад хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, өрх гэрт ахуй амьдралын хэрэгцээ, хэвлэл мэдээлэл, зурагт гээд л тоггүй байхад үнэхээр хэцүү шүү. Одоо ч сайхан болсон байна шүү дээ. Төв хөдөө гэлтгүй бүх айл өрх интернет, гар утас, гэрэл цахилгаан гээд бүх юм байна шүү дээ. 2008-2012, 2012-2016 онуудад аймаг орон нутгаас сумдыг гэрэл цахилгаанаар бүрэн хангасан арга хэмжээ бол хөгжлийн хамгийн том арга хэмжээ байсан. Та ч гэсэн өөрийгөө тэр өнгөрсөн үед аваачаад төсөөлөөд үз дээ. Танд гар утас, интернет, тог цахилгаан байхгүй тийм орчинд амьдарч байна гээд...
- Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч, бүлгийн даргаар ажиллаж явсан хүний хувьд Даланзадгад суманд 2012-2016 онд хийсэн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтаа танилцуулахгүй юу. Даланзадгадын өнөөгийн өнгө төрх Шинэ суурьшлын бүс зэргийг бий болгосон гэх мэт
- 2012-2016 онуудад Аймгийн хэмжээнд бага төсвөөр нөөц бололцоогоо бүрэн ашиглаж их бүтээн байгуулалтыг хийсэн жилүүд байсан. Өмнөговь аймгийн түүхэнд бүтээн байгуулалтын үсрэнгүй хөгжлийн дөрвөн жил байсан гэж би боддог. Гудамж хорооллыг засмал замаар холбох, 20 гаруй цэцэрлэг сургууль, сумдын соёлын төвүүд, сумдын нутгийн удирдлагын ордон, шинэ дулааны цахилгаан станц, шинэ нисэх суурьшлын бүс, орон сууц гээд л яриад барахааргүй их бүтээн байгуулалтыг хийсэн дээ. Дулааны шугам сүлжээ, цэвэр бохирын шугам сүлжээг гэр хороолол руу тавьж иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулсан маш том хөтөлбөр хэрэгжсэн, Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон, миний төрсөн нутаг Баяндалай сум маань орон нутгийн төсвийн хөрөнгөөр замтай болсон гээд яриад байвал их олон зүйл байна даа. Иргэд маань хэдийд ямар ажлууд хийгдэж миний амьдралд шууд нөлөөлж байгааг ойлгож байгаа гэдэгт би бүрэн итгэдэг. Мөн жил жилд зарцуулсан төсвийн хөрөнгийг хийсэн бүтээсэн ажилтай нь харьцуулж харах хэрэгтэй санагддаг.
- Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхэнд 12 жилд нь орон нутгийн эрх барьж Өмнөговь аймгаа хөгжлийн шинэ түвшинд хүргэсэн Өмнөговийн Ардчилсан намын Дэд даргаар ажиллаж байгаа гэсэн шүү дээ. Танай намын өнөөдрийн ажил үйл ямар түвшинд байна вэ?
- Аль ч улс төрийн хүчин ард иргэдээ сайн сайхан амьдруулах нөхцөл орчинг бүрдүүлэх, нутаг орноо хөгжүүлэхийн төлөө бодлогоо боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажилладаг. Харин гагцхүү тэр хөгжлийн хөтөлбөр нь ард иргэддээ хир хүрч байгаа, ямар хэрэгцээтэй байгаагаас л бүх зүйл харагдах байх гэж би боддог. Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсоноор иргэдэд ямар их цаг хугацаа, эд хөрөнгийн хэмнэлтийг авч ирж байгаа билээ. Мөн байнгын тог цахилгаанаар бүх газар хангагдсанаар иргэд ААНэгж байгууллагад ямар том хөрөнгө оруулалт болж чадаж байна. 2006 онд би аймгийн төвд ирж суурьшихад бүх байгууллагууд гаднаа цахилгаан мотор асаагаад л үйл ажиллагаа явуулдаг, дэлгүүр худалдаа бизнес эрхлэгч нар маань цонхоо цоолоод яндан гаргаад гал түлж үйл ажиллагаа явуулдаг байсан үе саяхан шүү дээ. Ийм нөхцөл байдал хүндрэл бэрхшээлийг арилгах томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр л улс төрийн хүчний бодлого түүний хэрэгжилт тодорхойлогдож байгаа гэж би боддог. Мэдээж улс төрийн хүрээнд авч хэрэгжүүлэх нийгмийн салбарыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт, боловсрол, соёл спорт гээд том зорилт хөтөлбөрүүд 2008-2016 онуудад маш сайн хэрэгжиж өнөөдөр хөгжлийг авч ирсэн дээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж ажиллах орчин, боловсролын салбарын хүрэлцээ хангамжийг 100 хувь шийдсэн гээд өнөөдрийн хөгжлийн суурийг Ардчилсан нам төр барьж байх хугацаанд хийж чадсанаараа бахархдаг даа.
-Өмнөговь аймаг бол харьцангуй бусад орон нутгаас илүү Ардчиллыг дээдэлдэг ард түмэн гэдэг нь шат шатны сонгуульд ажиглагдаж байна шүү дээ. 2016-2020 оны энэ хугацаанд хууль бус төлөөлөгч 4 байгаа гэж бодохоор ер нь бол иргэд Ардчилсан намаа сонгосон байсан юм биш үү. Та Дэд даргын хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
- Монгол Улс хууль ёсыг дээдэлсэн төрт улс. Ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой л гэж бодож байна. Бүх шатны шүүхээр хууль зөрчиж, иргэдийн төрд төлөөлөх эрхийг хууль бусаар авч, түүнийгээ хэрэгжүүлээд явж байгаа ийм хууль бус төлөөлөл орон нутгийг удирдаж байгааг хараад үнэхээр харамсаж байна. Ийм хууль бус хүн намайг төлөөлөөд явж байгаа гэдгийг хүн бүр бодох хэрэгтэй байх. Ийм хүмүүс хэний төлөө юуны төлөө шийдвэр гаргах вэ гээд бодохоор үнэхээр харамсалтай. Биднийг цаг хугацаа хүлээхгүй шүү дээ. Хөгжлийг улам түргэсгэх, нутгийн Монгол Улсын нэг том хот болгох, иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулахад чиглэсэн олон ажлууд хүлээгдэж байхад ийм байдлаар сонгогдож бүрдсэн ИТХурал ажил хийхгүй гэдэг нь өдөр ирэх тусам мэдрэгдэж байна даа.
- Ирээдүйд төрсөн нутгаа Өмнөговь аймгаа ямар хэмжээнд хүрч хөгжөөсэй гэж хүч байна вэ?
- Улс төрийг хувийн эрх ашиг, сонирхлын төлөө битгий ашигладаг байгаасай. Мөн улс төрийн үзэл баримтлалаар нь тухайн хүний ар гэр ах дүү төрөл төрөгсдийг ялгаварлан гадуурхдаггүй байгаасай гэж би их боддог. Өмнөговь аймгийг Өмнөговийн иргэд бид л хөгжүүлнэ. Түүнээс хэн ч ирээд бидний нутгийг хайрлаж, иргэдийн маань эрүүл саруул, ажил орлоготой, боловсролтой байлгах нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй. Улаанбаатар хотыг утаагүй болгох нэрийн дор 500 гаруй юм замыг эвдээд хаячихлаа. Үүнд бид л хохироод үлдэж байна шүү дээ. Өнөөдөр Өмнөговьд 20 гаруй уул уурхай үйл ажиллагаа явуулж байна. Энэ 20 гаруй уурхайгаас зөвхөн орон нутгийн Таван толгой ХК-ийн гүйцэтгэх удирдлага л Өмнөговийн хүн байдаг гээд л боддоо. Хүний хүн хүрэн бөөртэй гэж ардын сайхан үг ямар их утга учиртай сургаал үг вэ. Тэгэхээр Өмнөговьчууд маань нийлж нэгдэж нутаг усаа хамгаалах, одоо ашиглагдаж байгаагаас өөр шинээр уурхай нэмэгдүүлэхгүй байгаагийнх нь үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг нь бууруулахад анхаарах ёстой. Говийн энэ сайхан байгалиа говийн хүн бид л хамгаалахгүй бол өөр хэн ч бидний өмнөөс хамгаалахгүй. Мөн говьд бид усны асуудлаа байнга хамгаалж байхгүй бол хүн нэг ч өдөр усгүй амьд явахгүй шүү дээ. Ирээдүй болсон залуучууддаа зөв үлгэр дуурайл, зөв хүмүүжил, зөв дадал төлөвшил, дэлхийн боловсролыг эзэмшүүлэх нь миний нутгийн хөгжил гэж бий харж байна. Ийм сайхан залуучуудаа бэлдсэн байхад бүх зүйлийг хийж чадна. Тэгэхээр Өмнөговийн хөгжил говьчууд биднээс эхэлнэ.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа
.
скачать dle 12.0
Сошиал сувгаар
Хуваалцах
Share
Tweet
Share
Санал болгох
Н.ЭНХБАТ: "Ардчилсан нам ямар их зүйлийг эхлүүлж, зориглон хийж вэ" гэдгийг ард түмэн ойлгох болно.
🕔
2020/02/27
Даланзадгад дахь Булган сумын иргэдийн золголт боллоо
🕔
2019/02/22
Баруун бүсийн тэмээний уралдаан Ноён суманд боллоо
🕔
2018/11/30
Эрдмийн гэгээ сургуулийн физикийн танхимыг шинэчлэн тохижууллаа.
🕔
2018/09/08
Сэтгэгдэл бичих
Add comment
Add comment
Add
Сэтгэгдэл бичих
0 сэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ООР ШАГНАЛАА
🕔
2024/08/07
“Сайханы сарлаг-2024” баяр Гурван сайхан уулын Ёлын аманд болно
🕔
2024/06/05
ДАЛАНЗАДГАД ХОТ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
🕔
2024/06/03
“Нар мишээсэн Алтанхан говь мину” хүүхдийн урлагийн тоглолт Улаанбаатар хотод
🕔
2024/04/22
“УСНЫ ГАЗАР” ДЭЛХИЙН УСНЫ ӨДРӨӨР ГУРВАН АЖЛЫГ ХИЙХЭЭР АМЛАЛТ ӨГӨВ
🕔
2024/03/22
ӨМНӨГОВЬ АЙМАГ, “ОЮУ ТОЛГОЙ” ХК ХАМТАРСАН ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР
🕔
2024/03/19
Аргаль, Янгирын бэлчээрт өвс, хужир тавьж биотехникийн ажил хийжээ
🕔
2024/03/16
“Хашаандаа сайхан амьдаръя” тэтгэлэг 3 дах жилдээ зарлагдлаа
🕔
2024/03/16
"Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай
🕔
2024/03/09
Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128
🕔
2024/03/03
”Эрдэнэс Тавантолгой” ХХК нь 2024 онд 9 удаа Биотехникийн арга хэмжээг хийнэ
🕔
2024/03/01
ХОББИ_КАП_2024 клубуудын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь - Шанх транс баг
🕔
2024/03/01
ТаванТолгой ХК зэрлэг амьтдад өвс тэжээл тавих ажлыг хийв
🕔
2024/02/28
"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ч.ГҮНЖДАГВА
🕔
2024/02/27
"ТАВАНТОЛГОЙ" ХК ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧДАД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХАНДИВЛАНА
🕔
2024/02/20
ЦАСАН ШУУРГАНЫ УЛМААС БООГДСОН ЗАМЫН ЦАСЫГ ЗАЙЛУУЛАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
🕔
2024/02/18
“ӨМНИЙН ГОВИЙН ХАДНЫ ЗУРГИЙН ГАЙХАМШИГ” үзэсгэлэнгийн нээлт болов
🕔
2024/02/01
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БОЭТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧДЫН БАГ МАЛЧНЫ ХОТОНД МЭС АЖИЛБАР ХИЙЖ,
🕔
2024/01/29
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МУЗЕЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ҮЗМЭРЭЭ БАЯЖУУЛЛАА
🕔
2024/01/28
“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”, “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ҮҮД ТОДОРЛОО
🕔
2024/01/18
Музейн алтан сан хөмрөгт УЛСЫН МАНЛАЙЛАГЧ ТЭРГҮҮНИЙ аймгаар шалгарсан хүндэт
🕔
2024/01/16
"ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР 2024" ХОЁРДУГААР САРЫН 1-3-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО
🕔
2024/01/03
"ТАВАНТОЛГОЙ"ХК НЬ "ENTREPRENEUR-2023" ХҮРЭЛ МЕРКУРИ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
🕔
2023/12/25
"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН КОКСЖИХ НҮҮРС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХИЙГДСЭН
🕔
2023/12/16
2024 ОНД ӨМНӨГОВЬ АЙМАГ 537,144 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БҮТЭЭН
🕔
2023/12/02
"ӨМНӨГОВИЙН СОЁЛЫН ӨВИЙН ГАЙХАМШИГ ЭРТНИЙ НҮҮДЭЛЧИД БА ЭЗЭНТ ГҮРНИЙ
🕔
2023/11/26
ӨМНӨГОВИЙН АХ ДҮҮ ВОЛЕЙБОЛЧИД ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГТ АМЖИЛТТАЙ ТОГЛОЖ БАЙНА
🕔
2023/11/20
2022 онд “Оюу толгой” компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ
🕔
2023/03/15
Гүний уурхайгаасаа олборлож эхлэлээ
🕔
2023/03/13
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮРМЭН СУМЫН УУГУУЛ ХООХОРЫН БАДАМСҮРЭН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ
🕔
2022/07/06
850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатр нээлтээ хийлээ
🕔
2022/07/01
Интермед эмнэлэг Цогтцэций суманд салбар клиникээ нээлээ
🕔
2022/06/28
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ШИНЭ ТЕАТРЫН НЭЭЛТИЙН ӨДРҮҮДИЙН ХӨТӨЛБӨР
🕔
2022/06/27
ЗГ: ШУТИС-ийн салбар сургуулийг Өмнөговь аймагт байгуулна
🕔
2021/09/15
15 АЙЛ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО
🕔
2021/09/10
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМАН ДАХЬ ТӨМӨР ЗАМЫН МСҮТ-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО
🕔
2021/09/04
ҮЕРТ АВТСАН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЖ БАЙНА
🕔
2021/08/02
Өвөрмонголд аялал жуулчлалын хотыг бүтээн байгуулна
🕔
2021/08/01
Ковид-19 халдвараас сэргийлэх зөвлөмжүүд
🕔
2021/07/30
Ноён сумын 100 гаруй малчин өрх бусад сумдад отроор явна
🕔
2021/07/23
1998 ОНЫ ТӨГСӨГЧИД КОВИДЫН ҮЕД НЭН ШААРДЛАГАТАЙ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АППАРАТЫГ БОЭТ-Д
🕔
2021/07/23
PCR-ийн шинжилгээг үнэ тѳлбѳргүй болголоо
🕔
2021/07/07
Сэврэй сум "Эрүүл өрх-Манай эмийн сан" төсөл хэрэгжүүллээ
🕔
2021/07/01
11 СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО
🕔
2021/07/01
Өмнөговь аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг улсын хамгаалалтад
🕔
2021/06/30
Аймгийн хэмжээнд 35 хүүхэд халдвар авчээ
🕔
2021/06/20
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ШУУРХАЙ БҮЛЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
🕔
2021/06/19
ХѲЛ ХОРИОГ СУЛРУУЛЖ ЗАРИМ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЛЭЭ
🕔
2021/06/19
Сүүлийн 24 цагт 20 тохиолдол нэмэгджээ
🕔
2021/06/19
Ѳмнѳговь аймгийн нийт хүн амын 0,9% нь ковид-19-ийн халдварт ѳртѳн эмчлэгдсэн
🕔
2021/06/18
Ѳмнѳговь Бизнес Форум-2019
🕔
2019/05/18
"Сэтгүүлчид хөрш орноор" тэмдэглэл-2
🕔
2018/11/24
"Миний ирээдүй-Миний мэргэжил" эссэ бичлэгийн уралдаанд 110 сурагч бүтээлээ
🕔
2019/04/19
Арваалж нь маш эмзэг аалз.
🕔
2019/06/06
Н.ЭНХБАТ: "Ардчилсан нам ямар их зүйлийг эхлүүлж, зориглон хийж вэ" гэдгийг ард
🕔
2020/02/27
Ёл шувуу хамгийн өндөрт буюу 7500 метрийн өндөрт нисдэг.
🕔
2018/08/16
Ханбогд сумын бизнес эрхлэгчид тулгамдсан асуудлаа ярилцав
🕔
2019/10/17
Говийн шидэт ургамал
🕔
2020/06/16
Говийн жимс-Хармаг
🕔
2018/05/26
МЕТАН ХИЙН ЭРИН ЗУУН АЙСУЙ
🕔
2019/08/01
ИХ ГОВИЙН ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУС 20 ЖИЛИЙН ОЙГОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ
🕔
2018/07/19
Өмнөговь аймаг Гурвансайхан ууланд орших "Аяга арц" үзэсгэлэнт газрын домог ийм
🕔
2019/08/28
Өмнөговь аймгийн 8 газрын түүх, соёлын дурсгал Улсын хамгаалалтанд байдаг.
🕔
2018/08/21
Говийн угалз
🕔
2018/08/15
ХИЛИЙН БООМТ ШИНЭЭР НЭЭХИЙГ ѲМНѲГОВЬЧУУД ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
🕔
2019/12/04
Өмнийн говийн Харваач бүсгүйчүүд улсад тэргүүлжээ.
🕔
2018/06/04
"Говь фестиваль-2018" үзэсгэлэн худалдааны шилдгийн шилдэг гранпри шагналын
🕔
2018/10/01
Уул уурхайн хѳгжилд туйлдсан уламжлалт мал аж ахуй
🕔
2019/09/05
Дэлхийд хүрсэн малчдын гомдол
🕔
2019/09/16
Говьд судлагдаагүй, нээгдээгүй олон зүйл байна. Говьд мөнгө, зам харилцаа, бас
🕔
2018/05/02
Э. Номин-Эрдэнэ: Өмнөговийнхоо нэрийг гаргасан боксын спортын анхны эмэгтэй
🕔
2019/11/05
Цэнхэр "алт" Цэнгэг усаа хайрлая
🕔
2021/02/15
Өмнөговьд өнгөрсөн 4 жил бол эргэж буцсан хайран 4 жил байлаа
🕔
2018/07/03
Монгол орны тэмээн сүрэг ѳссѳѳр байна
🕔
2019/01/01
Өмнөговь аймгийн Есөн гайхамшигийн танилцуулга
🕔
2018/04/29
Ц. Мягмарцэрэн: Монгол бөхийн барилдааны дүйзийг 25 жил хөтөлж байна
🕔
2020/03/24
С. СОЁЛ: ГОВЬЧУУДАД УСГҮЙ БОЛОХ АЮУЛ ОЙРХОН ИРСЭН
🕔
2019/05/26
“Саран хөхөө жүжиг” Ханбогд сумын “Цагаан толгой”хийдэд тоглогдож байсан түүхтэй
🕔
2020/05/13
Таанын цэцэгсээр гоёсон, үзэсгэлэнт байгалиараа алдартай Монголын говиор саатан
🕔
2018/08/18
Хөрш аймгийн хөгжлийн жишиг. Аян замын тэмдэглэл-1
🕔
2018/08/31
Ж. Занабазар: Хариуцлагатай уул уурхай гэхээсээ илүү хариуцлагатай төрийн
🕔
2019/04/21
Үлэмжийн чанар соёлын төв үүдээ нээлээ.
🕔
2018/05/18
Монгол орны ойн тархалт
🕔
2020/06/25
Өмнөговь аймаг
🕔
2018/05/05
Хүний эрхэд хүндэтгэлтэй хандъя
🕔
2019/09/16
Айраг буюу гишүүнэ ургамлыг ногоочин бүсгүй говьд тариалж байна
🕔
2019/09/09
Уурхайчид "Эсэргүүцлийн алхалт" хийж байна
🕔
2020/04/19
“Амьдрахад таатай 10 хотын нэг-Хөх хотоор...” /Аян замын тэмдэглэл/
🕔
2019/05/03
Даацын шуудайны оёдлын үйлдвэр нь сардаа 5 - 6 мянган шуудайг нийлүүлэх
🕔
2019/08/02
С.Мятавдорж: Өмнөговийн хөгжил говьчууд биднээс эхэлнэ
🕔
2020/04/06
"Ѳмнѳговьчууд сайхан бичигтэн" уралдаанд А.Ганзориг түрүүлэв
🕔
2019/12/10
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АВАРГА БОЛОН ЗАЛУУЧУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ СУРЫН
🕔
2018/05/27
Н. Ариунсанаа: Ирээдүйд Өмнөговь аймаг аялал жуулчлалаасаа илүү их орлого олно
🕔
2020/09/27
Өөрийн гэсэн үзэл бодлоор нийгэмдээ идэвхтэй байхыг хичээдэг.
🕔
2018/05/15
"САЛХИ" ХАМТЛАГ ӨМНӨГОВЬЧУУДАД УРАН БҮТЭЭЛЭЭ ТОЛИЛУУЛНА
🕔
2018/06/13
Б.Дэндэвсамба: Галбын говийн улаан үүлдэр бол 2 бөхт тэмээний дээд нь юм
🕔
2020/03/27
Өмнийн говийн хүчтэнгүүд
🕔
2018/07/03
Их сорилго тэмцээн тамирчдын бэлтгэл сургуулилтыг шалгалаа.
🕔
2018/06/17
Шинэ суурьшлын бүс, Хонгор хотхоны шав тавих ёслолд зориулсан Бѳхийн барилдаанд
🕔
2019/10/16
"Цэцийн ээжүүд клуб" нийгэмд зѳв үйлсийг түгээсээр
🕔
2019/09/16
Санал асуулга
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Бусад...
Тийм
Үгүй
Санал өгөх
Үр дүн
Цаг агаар
Валютын ханш
>
Монгол банк
Худалдаа хөгжлийн банк
Голомт банк
Хаан банк
Хас банк
Уншиж байна
▲