📅

Өмнөговь аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд багаж тоног төхөөрөмжөөр хангагдав

🕔 2018/11/25 00:50 483
2018 оныг АЗДаргын захирамжаар "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлаж хүний нөөц, багаж төхөөрөмжийн хангалт, барилга дэд бүтцийн хөгжилд 5.9 т.б төгрөгийг төсвөлсөн билээ.
Үүний хүрээнд сум өрхийн эмнэлгүүдэд орон нутгийн төсвөөс 15 нэр төрлийн оношилгоо, эмчилгээ, ариутгал, яаралтай тусламжийн 105 000 000 төгрөгний өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг Аймгийн засаг дарга, тамгын газрын газар, хэлтсийн дарга нар сум өрхийн дарга нарт өнөөдөр гардуулж өглөө. Эдгээр багажаар хангагдсанаар сум өрхийн стандарт хангалт 8-10%-р өсөж, сум өрхөөс иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх ажээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна