📅

Цагаан хад орчмын газар хог хаягдалгүй бүс болно.

🕔 2018/05/25 13:03 986
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, аймгийн МХГ-ын даргын баталсан удирдамж, зөвлөн туслах үйлчилгээний хөтөлбөрүүдийн дагуу Цагаан хаданд хяналт шалгалтын ажил явагдсан. Тэгвэл тус газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу Ханбогд сумын Засаг даргын захирамж гарч, сумын ИТХ-ындарга Ж.Занабазар, Засаг дарга Ш.Эрдэнэжаргал нар хилийн боомтын МХГ-тай хамтран тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, хоолны газруудад хяналт шалгалт хийж байна.


Шалгалтаар аж ахуйн нэгжүүдийн бараа үйлчилгээний чанар стандарт, эрүүл аюулгүй байдлыг тогтоон ажиллаж, улмаар гаалийн хяналтын талбайнуудад гааль боомтын МХГ-ын удирдлагууд, Цагаан хадны хяналтын талбайн эрхлэгч нартай хамтарсан уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Уулзалтаар бүс орчмын үйлчилгээний чанар, эрүүл ахуйг хангах, гэмт хэрэг зөрчлийг арилгах, хог хаягдалгүй цэвэр цэмцгэр бүс болгох зорилгын дор нэгдэж, хамтран ажиллах гэрээгээ байгуулсан юм.

С. Сумьяа.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна