📅

Цагаан булагийн 8-р багийн төв, Шим билэг ӨЭМТөвийн 2 давхар шинэ барилга ашиглалтанд орлоо.

🕔 2018/11/12 16:29 1 083
Бүтээн байгуулалт, эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Даланзадгад суманд 3 багийг шинээр барихаар төлөвлөгдсөн. Энэ дагуу Даланзадгад сумын Цагаан булагийн 8-р багийн төв, Шим билэг ӨЭМТөвийн 2 давхар шинэ барилгыг орон нутгийн төсвөөр барьж ашиглалтанд орууллаа.
8-р багийн төв, Шим билэг өрхийн эмнэлгийн орчин үеийн 2 давхар барилгыг аймгийн төв болон сумдад орон сууц, барилгын ажил хийж байсан туршлагатай “Эл Эс Би” ХХК барьж ашиглалтанд оруулжээ. Барилгын ажлыг 2018 оны 04-р сард эхлүүлсэн бөгөөд хугацаандаа ийнхүү орон нутагт хүлээлгэн өглөө.
МУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 225 Өрхийн Эрүүл Мэндийн Төв бий. Тэдгээрээс анх удаа стандартын шаардлага хангасан ӨЭМТөв ашиглалтанд орж байгаагаараа онцлог үйл явдал гэдгийг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна.“Шим билэг” өрхийн ЭМТөв багийнхаа харьяаны 9671, хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 11000 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Стандартын шинэ байртай болсондоо эмч мэргэжилтнүүд сэтгэгдэл өндөр байна.Даланзадгад сумын Цагаан булагийн 8-р баг, Шим билэг өрхийн эмнэлэг нэг дор байрлан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж бүрдэж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна