📅

Зэрлэг ан, амьтанд зориулсан нарны үүсгүүрээр ажиллах худаг гаргаад байна.

🕔 2018/09/30 20:40 1 295

Зэрлэг ан, амьтдад зориулсан нарны энергиэр ажиллах автомат өргүүр бүхий уст  цэгийг хийж ашиглалтад оруулаад байна. 

Говийн нутгаар хур тунадас муутай, гандуу жилүүдэд хурын усаар тэжээгддэг задгай, булаг шанд ширгэж ан амьтан харангадах, үхэж үрэгдэх, дайжих гэх мэт шалтгаанаар тоо толгой нь багасах байдал жил ирэх тусам ажиглагдах болсон.
Тавантолгой ХК Биологийн олон янз байдлыг Дүйцүүлэн хамгаалах газар нутгаар Өмнөговь аймгийн  Цогтцэций  сумын Сийрст багийн нутагт орших Цэций уул Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг сонгон авч хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.
Тус ажлын хүрээнд зэрлэг ан, амьтанд зориулсан нарны үүсгүүрээр ажиллах автомат өргүүр бүхий худаг гаргаад байна.


Уг худаг нь тодорхой цагийн давтамжаар цөөрөмрүү ус хуримтлуулах байдлаар ажиллах ухаалаг усалгааны системтэй бөгөөд, цөөрмийн орчныг, зэрлэг амьтдын бэлчээрийн нутгийг ажиглалт, судалгааны ажил гүйцэтгэх зорилгоор камержуулсан байгаа юм.Цаашдаа нутгийн малчин айл өрхтэй Ан, амьтан хамгаалах, ажиглалт, тандалт хийхээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна