📅

Тост-Тосон бумбын нуруу бол Төв-Азийн цөлийн хамгийн чухал, дэлхийд цорын ганц, дэлхийн дайдад өөр хаана ч байдаггүй өвөрмөц амьтан, ургамал,шувууд, мөлхөгчид, шавжийн бүрдэл бүхий Альшаа цөлийн тойргийн эхэлдэг уул.

🕔 2018/05/15 12:01 1 289
Энэ бол алдарт Тост-Тосон бумбын нуруу. Түүний хэрчигдэж түрэгдэж үүссэн атираа, өргөн хөндий, сайр жалга нь эрт, бүүр хэдэн саяны тэртээд их устай гол байсныг,цагийн аясаар тэр нь багассаар харин одоо түүний хөрсөн доогуур их хэмжээний ус газрын гадаргуугийн хэлбэрээ дагаж Хөвд, Хуршуутын голыг тэжээн тэтгэж,ховорхон ч гэсэн үе үе орох цас, борооны усаар тэтгэгдсээр, нэг эвдэрвэл дахин хичнээн сая доллараар ч сэргээн босгох боломжгүй экосистемийг үүсгэсэн юм.Тост-Тосон бумбын нуруу бол Төв-Азийн цөлийн хамгийн чухал, дэлхийд цорын ганц, дэлхийн дайдад өөр хаана ч байдаггүй өвөрмөц амьтан, ургамал,шувууд, мөлхөгчид, шавжийн бүрдэл бүхий Альшаа цөлийн тойргийн эхэлдэг уул. Бид дэлхийд цорын ганц зүйлээ, байгаа чигээр нь, унаган цэвэр, эрүүлээр нь үеийн үед хадгалах, хамгаалах, үлдээх ёстой биш үү.
Энэ бол Хөвдийнголын Тоорой мод - Poplar - Populus diversifolia Schrenkн- ны төгөл. 
Хангайнханы хувьд бол энэ хэд маань даанч цөөхөн л дөө. Гэхдээ дэлхийн бүүр дэлхийн хэмжээнд ховор, зөвхөн Монголын говьд, тэгэхдээ зөвхөн Өмнөговийн хэдхэн газар л ургадаг мод. Үүнийг Тост-Тосон бумбын нуруунаас маань буусан хурын ус, хөрсөн доогуурхи урсгал нь олон зууны турш тэжээн тэтгээд энд Хөвдийн гол нэртэй, хөөрхөн булаг, тэрүүхэндээ томоо баян бүрдийг үүсгэдэг юм.Мэдээж эндээс энэ хавийн хүн мал, зэрлэг амьтан, ургамал, шувууд, шавж хорхой, амьд бүхэн ундаалж, энэ орчныг шүтэж амьдардаг юм.
Энэ жижигхэн цөөрмийг яг үнэндээ бол их устай хангайнхан, крантнаасаа усаа авдаг хотынхон тоохгүй л дээ. Гэхдээ говийн ийм жижигхэн ч, энэ орчны хүн мал, зэрлэг амьтан шувууд, шавж, амьд организм бүхнийг тэжээн тэтгэдэг, энэ хавийн ганц үлдээд байгаа, бусдыг нь уурхай эзлээд байхгүй болгосон, Тост-Тосон бумбын нуруунаас олон саяны тэртээгээс өнөөг хүртэл хавцал, хавчил, жалга салаа бүрээс нь хөрсөн дээгүүр, доогуур урсан ирж үүсгэсэн Хуршуутын баян бүрд.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна