ЗАР
Өнөөдөр ан амьтад усгүй болж, маргааш үр хүүхэд чинь ундгүй болох цаг ойрхон

Мэдээж: Төмөр зам гэхэд, тал говийг хоёр хэсэгт хуваан, мал, амьтны нүүдэлд сөргөөр нөлөөлөөд удаж байгаа. Тэдэнд зориулан зарим газарт нь нүхэн гарц барьж өгвөл зүйтэй санагдана. Бас уул уурхайтай холбоотой. Олон зуун км үргэлжилсэн авто машины цуваа тэдний бэлчих газрыг хязгаарлаж, дээр нь булаг шанд ширгэж хатаж байгаа нь зэрлэг амьтдад муугаар нөлөөлж байгаа нь гарцаагүй. Нутгийн удирдлагууд энэ байдалд анхаарал тавих болоогүй юу?
Иймд Байгаль орчны яам болон бусад холбогдох газрууд нь хүн, байгалийн зохилдлогоо алдагдахад хүрээд байгаа иймэрхүү асуудлуудад анхаарлаа хандуулж, аль болохоор оновчтой шийдэл гаргаж нөхөн сэргээх болон ан амьтдыг анхааралдаа авах нь зүйтэй санагдана. Өнөөдөр ан амьтад усгүй болж маргааш үр хүүхэд чинь ундгүй болох цаг ойрхон.
Эх сурвалж Шуурхай.мн