📅

Хурдан тэмээний уралдаан Даланзадгад хотод болно

🕔 2019/12/12 08:40 802
Дэлхийд ховордсон хос бөхтэй тэмээний удмын гол цѳмийг Монгол Улс хадгалан үлдсэн цөөн орны нэг. Тэр дундаа Ѳмнѳговь аймагт дэлхийн хоёр бөхт тэмээний гол цөм нь бий.
Элсэн шаргал говийн чимэг болсон тэмээн сүргээ дэлхийд таниулах үйлсийг ѳрнүүлэн буй Тэмээн соёл-Уралдааны холбоо дэлхий дээрх хоёр бөхт, нэг бөхт тэмээтэй орнуудын холбоонд нэгдэн ОУ-ын Тэмээн уралдааны холбоог үүсгэн байгуулагч орны нэг болж тэмээн сүргээ хамгаалах, уралдааны соёлоо түгээн дэлгэрүүлэх ажилд ханцуй шамлан оржээ. Тиймээс ч Ѳмнѳговь аймагтаа МУ-ын Ерѳнхийлѳгчийн ивээл дор анх удаа Улсын Аварга шалгаруулах хурдан тэмээний уралдааныг 14,15-ны ѳдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Монгол тэмээний угсаа гарлыг Өмнөговийн Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Баянхонгорын Ламын гэгээний жаахан шар, улаан, Говь-Алтайн Дөхөм тунгалагийн хос зогдорт гэж угшлаар нь ангилдаг. Тэгвэл Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омгийн тэмээгээрээ алдартай Өмнөговь аймаг 152.3 мянган тэмээн сүргийн тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг.

Говийн ард түмний бахархал болсон амар амгалан, сүрлэг сайханы билэгдэл
тэнэгэр говийн тэмээдийн уралдааныг саатан үзээрэй.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна