📅

Тэмээн баярт 100 гаруй тэмээчид хурдан тэмээгээ сойн ирж оролцлоо

🕔 2018/12/09 16:15 934

“Тэмээн соёл уяачдын холбоо"-ноос жил бүр уламжлал болгон зохион аймгийн аварга шалгаруулах Тэмээн баяр – 2018 наадамд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 14 сумын 300 орчим тэмээ, 100 орчим тэмээчин 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Торомны уралдаан, Тайлаг тэмээний уралдаан, Атан тэмээний уралдаан, Буухиа тэмцээн, Богино зайны уралдаан зэрэг 5 төрөлт уралдаанд  хурдан тэмээд хурд хүч, авхаалж самбаагаа үзэж уралдсанаас:Торомны уралдаан1. Сэврэй сумын Г.Орхончулууны шар тором
2. Гурвантэс сумын Б.Цолмонгийн шар тором
3. Цогт-Овоо сумын А.Хадбаатарын улаан тором
4. Гурвантэс сумын М.Золбоогийн хөх тором
5. Баян-Овоо сумын Д.Чулуунбаатарын бор тором


Тайлаг тэмээний уралдаан
1. Баяндалай сумын Ч.Отгонбаатарын шар тайлаг
2. Баяндалай сумын М.Өсөх-Ирээдүйгийн хүрэн тайлаг
3. Цогтцэций сумын Г.Дамчаагийн хүрэн тайлаг
4. Цогт-Овоо сумын Д.Баярсайханы шар тайлаг
5. Мандал-Овоо сумын Т.Энхмөнхийн хүрэн тайлаг


Атан тэмээний уралдаан
1. Мандал-Овоо сумын Ю.Мягмарын хүрэн ат
2. Ноён сумын уяач Отгонбаярын шар ат
3. Сэврэй сумын уяач Баяржаргалын шар ат
4. Гурвантэс сумын Амарбаярын шар ат
5. Сэврэй сумын уяач Орхончулууны улаан ат


Богино зайны уралдаанд1. Баяндалай сумын уяач Батбуянгийн хүрэн тэмээ
2. Цогт-Овоо сумын уяач Х.Бат-Очирын шар тэмээ
3. Хүрмэн сумын уяач Б.Баянмөнхийн улаан тэмээ
4. Хүрмэн сумын уяач Баярбаатарын шар тэмээ
5. Хүрмэн сумын уяач Н.Энхтайваны улаан тэмээд тус тус түрүүлж айрагдан, уясан эзнээ баясгаж, унасан хүүхдээ баярлуулсан бол,
Буухиа тэмцээнд
1. Мандал-Овоо сумын Дэмбэрэлдорж ахлагчтай баг
2. Баян-овоо сумын Мөнхтүвшин ахлагчтай баг
3. Хүрмэн сумын Адъяа ахлагчтай баг тус тус түрүүлж айрагдсан байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна