📅

Баяннуурын Сонины хороо өдгөө 60 жилийн ойтойгоо золгож байна

🕔 2018/11/24 20:40 291
Баяннуур хотын сонины хороо нь 1958 онд анхны хэвлэлтээ түгээж байсан энэ Сонины хороо өдгөө 60 жилийн ойтойгоо золгож байгаа. Саяхан ойн баяраа хийжээ.60 жилийн ойн жилд Монголоос мэргэжил нэгт сэтгүүлчид хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа бидэнд хэлж байлаа. Баяннуурын сонин Монгол бичгээр гаргахаас гадна Хятад хэлээр дугаараа эрхлэн гаргадаг.Хятад өдрийн сонинд 33, оройн сонинд 13 ажилтантай. Монгол сонинд найруулах хэлтэст 24 ажилтантай. Сүүлийн жилүүдэд мултимедиа сэтгүүлзүй хөгжиж байгаатай холбоотой цахимаар мэдээллээ түгээж энэ чиглэлийг түлхүү хөгжүүлж байгаа гэнэ. Шууд дамжуулалтын танхимтай бөгөөд мэдээ мэдээллийг газар дээрээс нь шуурхай дамжуулах чиглэлд их хөгжүүлж байгаа гэдгээ бидэнд харуулж гадуур сурвалжлаганд яваа сэтгүүлчидтэйгээ шууд мэдээ дамжуулан үзүүллээ. Гар утасны аппликешн-ээр болон сайт, блог, We chat-аар мэдээллээ түгээх хэлбэрт шилжсэн үүнийгээ Шинэ зуучлуур гэж нэрлэдэг. Уламжлалт сониноо Хуучин зуучлуур гэж нэрлэх болжээ.
Хажуудаа хэвлэх үйлдвэртэй тул цаг алдахгүйгээр сониноо хэвлэж түгээдэг байна. Сонины ажилтнууд үй зайгүй ачаалал ихтэй ажиллах ажээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна