ЗАР
Баяннуур аймгийн телевиз хороо 360 ажилтантай
Баяннуур хот Хэвлэл мэдээллийн салбарын шинэчлэл, бодлогод маш их анхаарал хандуулж, техник тоног төхөөрөмж, ажиллах орчиноор бүрэн хангадаг болох нь нүднээ илхэн харагдана. Хэвлэл мэдээлэл нь төрийн мэдэлд байдаг тул маш хүчтэй. Хувийн телевиз байдаггүй.
Телевиз хороо нь 360 ажилтантай. Голчлон нэвтрүүлгийн бодлогодоо соёл, ХАА, малчид тариачид, улс орны бодлого шийдвэрийн мэдээ мэдээллээ түлхүү оруулж, соён гэгээрүүлэх чиглэлийн түүх, урлаг, соёлын нэвтрүүлэг илүү их бэлтгэдэг байна.Телевиз нь 100-1000 м\кв талбай бүхий олон студитэй. Баярын концерт, томоохон арга хэмжээг хийдэг том урлагийн тайз бүхий шинэхэн студидээ урам зоригтой ажиллацгаана. Биднийг очих үеэр сургуулийн сурагчдын томоохон хэмжээний концертын бэлтгэл хийж байхтай таарсан юм. Урд хөршийн телевизийнхэн сар шинийн баярын тоглолт, нэвтрүүлэгтээ их ач холбогдол өгдөг. Энэхүү урлагийн том студи ч томоохон хэмжээний тоглолт, арга хэмжээнүүдийг хийх, дамжуулах зорилгоор мэргэжлийн түвшинд бүрэн тохижуулжээ.Мэдээ, нэвтрүүлэг, монтаж, эфир, хяналтын хэсэг гээд бүгд тус тусын хэлтэс албадтай. Баяннуур телевиз 3 сувагтай. Мэдээний, Аж ахуй, нийгмийн, Кино урлаг, цэнгээнт нэвтрүүлгээр төрөлжиж ажилладаг.Телевиз 50 гаруй хөтлөгч, нэвтрүүлэгч, сэтгүүлчтэй. Баяннуур аймагтаа эфирээ цацахаас гадна мэдээ мэдээллээ төвийнхөө ТВ-үүд болон Одон ТВ-д түгээдэг ажээ.Телевизийн салбар нь 40 дэхь жилтэйгээ золгож байгаа гэнэ.
Телевизийн дүр төрх болсон хөтлөгч, нэвтрүүлэгч нарынхаа хувцас, нүүр будалтанд онцгой анхаардаг бөгөөд тэдэнд зориулсан тусгай өрөөнүүдийг бүрэн тохижуулсан зэрэг нь маш их хөрөнгө хүч хаяж, төрийн зүгээс бодлогоор дэмжиж ажилладаг нь харагдах ажээ.400 гаруй ажилтантай нүсэр том баг хамт олон энэхүү Баяннуурын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна.