📅

Булган суманд 2019 онд Спорт цогцолбор, Эрүүл мэндийн төв баригдана

🕔 2019/03/01 11:47 337
Булган суманд 2018 онд 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгджээ. Цэвэр бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажил хийгдсэн байна.Ингэснээр Булган сумын бүх албан байгууллага цэвэр бохирын шугамд холбогдсон байна. Нийт 75 айлын сууцийг цэвэр бохирт холбох боломжийг бүрдүүлсэн нь сумын төвд байгаа айл өрхүүд хотын орон сууцны айл шиг тохилог сайхан амьдрах тав тухтай орчин нөхцөл бүрэн бүрджээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 75 айлын орон сууц болон айл өрхүүдээ дулааны шугамд холбосноор сумын нийт өрхийн 50% нь бүрэн холбогджээ. Тус суманд 2019 онд 3,4 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил улс болон аймгийн төсвөөр хийгдэх юм. Орчин үеийн чанар шаардлага хангасан Эрүүл мэндийн төв, Спорт цогцолбор баригдана.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна