📅

"Түмэн тэмээний баяр-2019" болно

🕔 2019/02/26 22:07

Булган сумын Тэмээний баяр 1997 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн.Энэхүү уламжлалт баяр ѳдгѳѳ 22 дахь жилдээ зохиогдох гэж байна.Говь нутгийн сүрлэг сайхан тэмээн сүргийг өсгөн хамгаалах, тэмээний амьдын үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой "Түмэн тэмээний баяр-2019" уламжлал ёсоороо Өмнөговь аймгийн Булган суманд 2019 оны 3 сарын 6,7-ны ѳдрүүдэд болох ажээ.

Тэмээн поло, Тэмээтэй парад жагсаал, Тэмээтэй сайхан хос, Тэмээний уралдаан зэрэг уламжлалт тэмцээнүүд зохиогдох юм.

Монголын аялал жуулчлалын салбарын Хамгийн анхны, хамгийн том эвентүүдийн нэг болж гадаад, дотоодын аялагч жуулчид, нутгийн олон түмний хүсэн хүлээдэг, зорин ирж үздэг "Түмэн тэмээний баяр"-ыг Өмнөговь аймгийн "Тэмээн соёл-Уралдааны холбоо", Өмнөговь аймгийн аялал жуулчлалын байгууллагууд, Өмнөговь аймгийн ЗДТГазар, БОАЖЯам, иргэд санхүүжүүлэн дэмжиж Булган сумын ЗДТГазар, "Гайхамшигт говь" Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулах юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна