📅

Шуурхай эрэн хайж алга болсон иргэдийг олжээ

🕔 2019/02/06 17:53 369

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх /2 дугаар/ багийн “Нарийн шавагтай” гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ нутагладаг 17 настай, эрэгтэй Ш. 13 настай эрэгтэй Б нар 2019.02.05-ны өдрийн 19:30 цагийн орчим сураггүй алга болсон тухай дуудлагын дагуу 2019.02.05-ны 22:25 цагт дэслэгч Г.Дашням, тус сумын тамгын дарга Б.Ганболд нараар ахлуулсан Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 4 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 1 алба хаагч, ар гэрийн төлөөлөл  3 иргэн, ЗДТГ-ын 2 алба хаагч, СДЭ-ээс 1 алба хаагч, орон нутгаас 6 иргэн, нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж шуурхай ажиллаж алга болсон Ш, Б нарыг бэртэл гэмтэлгүй эсэн мэнд олжээ. 

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна