📅

Даланзадгад сумын 2018 оны 9 алдартан шалгарлаа

🕔 2019/01/28 19:45 466

Даланзадгад сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 03-р хурал  хуралдаж Даланзадгад сумын ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлахын зэрэгцээ сумын 2018 оны 9 алдартан шалгаруулах тухай хэлэлцэн баталлаа.
Даланзадгад сумын 2018 оны 9 алдартанаар:
1. "Оны шилдэг төрийн албан хаагч"-аар  Өмнөговь аймгийн Татварын хэлтэсийн Татварын Улсын байцаагч Т.Үүрийнтуяа
2. "Оны шилдэг эрүүл мэндийн ажилтан"-аар “Шим билэг” Өрхийн эмнэлэгийн эх баригч Ц.Дэнсмаа
3. "Оны шилдэг боловсролын ажилтан"-аар 2 дугаар сургуулийн гадаад хэлний багш Ө.Сувдаа
4. "Оны шилдэг сурагч"-аар 4 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Хунтуяа
5. "Оны шилдэг бүтээн байгуулагч"-аар  "Бандиа" ХХК
6. "Оны шилдэг соёл урлагийн ажилтан"-аар  Аймгийн ХЖТеатрын найруулагч Г.Амартүвшин
7. "Оны шилдэг спортын алдартан"-аар  Шатрын спортын сонирхогчдын Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Халиун
8. "Оны шилдэг үйлчилгээний ажилтан"-аар Түмэн салоны үсчин Д.Ариунаа
9. "Оны шилдэг ХАА-н ажилтан"-аар Хувиараа хөдөлмөр эрхлэгч 8-р багийн иргэн Б.Цэцэгмаа нарыг тус тус шалгаруулжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна