📅

Аймгийн МХГ-аас "Ард иргэдийг маскжуулах" аян ѳрнүүллээ

🕔 2019/01/23 21:28 354

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан Аймгийн МХГ-аас Засаг даргын захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж "АРД ИРГЭДИЙГ МАСКЖУУЛАХ" аяныг өрнүүллээ.Аяны хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд, эмийн сангууд, Эм ханган нийлүүлэх байгууллагууд, худалдаа үйлчилгээний цэг салбарууд, мах, ногооны зах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ, усан сангууд, банк, хилийн боомтууд зэрэг иргэд олноор үйлчлүүлж буй газруудад өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг,гарын авлага, нэг удаагийн маскыг тарааж 500 гаруй иргэд үйлчлүүлэгчдэд хүрч ажилласан байна.


Мөн Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх тухай Улсын байцаагчдын зөвлөмжийг үйлдэж 150 байгууллага аж ахуй нэгжүүдэд цахим /И-оффис/ болон  албан бичгээр хүргүүлэн хэрэгжилтийн байдалд холбогдох улсын байцаагчид хяналт  тавин ажиллаж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна