📅

Ѳмнѳговь аймагт H1N1 вирусээр 1 хүн өвчилж нас барсан тохиолдол гарлаа

🕔 2019/01/21 20:47 391

Аймгийн Онцгой комисс өнөөдөр 17 цагт хуралдлаа. Энэ хурлаар аймгийн хэмжээгээр Томуу, томуу төст өвчин ихсэж байгаа тул ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.
Ѳмнѳговь аймагт H1N1 вирусээр 1 хүн өвчилж нас барсан бөгөөд Улаанбаатар хот руу уг өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэх 18 хүний сорьцын шинжилгээг ХӨСҮТ рүү явуулахад 10 хүнд энэ өвчний вирус илэрсэн байна.

H1N1 вирусийн халдвар ард иргэдийн дунд эрчимтэй тархаж байгаагаас шалтгаалан өнөөдөр буюу 1 сарын 21-ны өдрөөс 2 сарын 8-ныг хүртлэх хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглосон шийдвэрийг гаргалаа.
Иймээс Өмнөговь аймгийн хэмжээгээр нийт ард иргэдийг амны хаалт тогтмол зүүж, сар шинийн өдрүүдэд хүүхэд багачуудаа дагуулан айл хэсэхгүй байх, ханиад томуугийн өвчлөл илэрмэгц харьяа өрхийн эмнэлэгтээ хандах зэрэг арга хэмжээ авахыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна