📅

Галба нутгийн хүүхэд багачууд дэлхийн боловсрол эзэмшинэ

🕔 2018/12/05 21:07

Жил ирэх тусам хүн амын тоо нь өсөж буй Ханбогд суманд сургуулийн насны 1100 хүүхэд байдаг бөгөөд сумын ганц сургуульд ачаалал ихтэй 2 ээлжээр хичээллэдэг.
640 хүүхдийн багтаамжтай атал 1000 гаруй хүүхэд суралцаж, сурагчдыг хичээлээс гадуур хѳгжүүлэх, сургалт дугуйлан явуулах ямар ч боломжгүй нѳхцѳлтэй байжээ.

Цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдлыг харгалзан Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д хандсанаар "Оюу толгой" ХХК-ийн санхүүжилтээр 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг барьж, иж бүрэн тохижуулж ийнхүү сум орон нутагт хүлээлгэн ѳгч албан ёсоор нээлтээ хийлээ.
Оюутолгой ХХК-иас 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийджээ.


Энэхүү сургууль нь орон нутагт анх удаа олон улсын жишиг систем буюу Кэмбрижийн сургалтын системийг нэвтрүүлж байгаагаараа онцлог. Ханбогдын шинэ сургууль нь 29 ангитай, цэцэрлэг нь 8 ангитай. Нийт 840 хүүхдийн багтаамжтай юм.Галба нутгийн хүүхэд багачуудын дэлхийн боловсролыг эзэмших шинэ ѳргѳѳ ийнхүү үүдээ нээлээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна