📅

Өмнөговь аймгийн 8 газрын түүх, соёлын дурсгал Улсын хамгаалалтанд байдаг.

🕔 2018/08/21 13:52 3 560
Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн эрх зүйн хамгаалалтыг улсын, орон нутгийн, байгууллагын гэж ангилна. Улс, орон нутгийн хамгаалалтад байх  “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг соёл,шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” хэмээн заасан байдаг.
Монгол улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан уг жагсаалтад 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймгийн хамгаалалтад авахаар оруулсан байдаг. 
 Өмнөговь аймгийн Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалд
1.Булган сумын Баянзаг, Төгрөгийн ширээ, Авдрант, Алаг тээгийн палеонтлогийн 
дурсгалт газар

2. Булган сумын Цахиуртын хөндийд орших Чулуун зэвсгийн үеийн дархны газар



3.Гурвантэс сумын Хэрмэн цэв, Цагаан хошуу, Бүгийн цав, Гурилын цав, Алтан уул, 
Нэмэгт, Ухаа толгодын палеонтологийн дурсгалт газар

4.Номгон сумын Шүүлэн, Долоон уулын өвөр Бичигт гэдэг газар орших хадны зураг

5. Ханбогд сумын нутагт орших Байшин цав, Хуурай цав, Үрэлбэ, Амтгайн палеонтологийн дурсгалт газрууд
6.Ханбогд сумын нутагт орших Галбын гурван хийд буюу Дэмчигийн хийд, Эрээт хийд, 
Цогцолын хийдийн туурь
7. Ханбогд сумын Жавхлант Хайрхан, Далайн дуулга, Зүүн хацавч, Цагаан толгой, 
Шийрийн хадны зурагнууд
8. Цогт-Овоо сумын Алгуй улаан цавын палеонтологийн дурсгалт газар
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна